Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр таван эмэгтэй Оюу Толгойн уурхайтай танилцав. Тэд "Ээждээ бичих миний захидал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд эхний таван байр эзэлсэн хүүхдүүдийнхээ урилгаар ийнхүү уурхайд уригдан очсон юм.
Урилга авсан ээжүүд хүүхдийнхээ ажилладаг Оюу Толгойн уурхайд нэг хонохдоо баяжуулах үйлдвэр, ил уурхайтай танилцаж, хүүхдүүдийнхээ ажлын байр болон орон сууцанд очиж, цайны газарт хамт хооллосон юм.
Оюу Толгойн баяжуулах үйлдвэрийн лабораторийн ээлжийн ахлагч Т.Ундрахын ээж, МУБИС-ийн багш С.Ичинхорлоо ярихдаа "Оюу Толгойн уурхайг газар дээр нь ирж үзэхэд ТВ, радиогоор ярьж, сонин хэвлэлээр мэдээлж байдгаас шал ондоо юм байна. Энэ бол үнэхээр XXI зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт юм байна гэдгийг нүдээрээ үзлээ. Ийм гайхамшигтай бүтээн байгуулалтыг нүдээр үзсэндээ их баяртай байна. Бахархах сэтгэл ч төрж байна. Болдог бол Монгол хүн бүр энд ирээд үзчихдэг болоосой" гэв.
Leave a Reply
You must be logged in to post a comment.