'Хангүрд' компанийн ахлах ажилтан, менежер Одонгоогийн Ёндонсамбуу чин сэтгэлээсээ ингэж хэлсэн юм. Техникийн их сургуулийг автын инженер мэргэжлээр төгссөн тэрээр “Оюу Толгой”-той нэлээд эртнээс холбогдсон гэнэ. Хэдэн жилийн өмнөөс Оюу Толгойн уурхайнхны хоол хүнс, техник тоног төхөөрөмжийг Улаанбаатараас Ханбогд руу зөөдөг байж. Тэгж явсаар 2012 оноос 'Оюу Толгой'-н ханган нийлүүлэгч 'Хангүрд' компанид ажиллах болжээ. Эднийх Оюу Толгойн уурхайд зам, талбай усалж тоос шороо дарах, уурхайд ажиллагчдыг хэрэглээний болон ундны цэвэр усаар хангах, бохир зайлуулах, хог хаягдал зөөх үйлчилгээ үзүүлдэг юм. Тусгай зориулалтын арваад тэрэг, тавь гаруй жолоочтой. Гурван ээлжээр ажиллаж энэ их ажлыг амжуулдаг аж.
Оюу Толгойн ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаадаа үнэхээр их баярладаг юм. Манай компани өнгөрсөн оны зургадугаар сараас ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа. “Оюу Толгой”-гоос зарласан нээлттэй тендерт шалгарч, дээр дурдсан дөрвөн төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Тендерийн хугацаа гурван жил. Хамгийн чухал нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа. Ажилчдынхаа цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг манайх хариуцдаг. Харин бензин, шатахууныг Оюу Толгой компани даадаг юм. Оюу Толгойн уурхай маань бүтээн байгуулалтаа амжилттай дуусгаж, үйлдвэрлэийнхээ шатанд шилжлээ. Ажил нь жигдрээд сайхан л байна. Ийм болохоор ирээдүйгээ их л өөдрөгөөр төсөөлж байна шүү” гэж О.Ёндонсамбуу менежер ярилаа.
Тэрээр далд уурхайн босоо амыг барьж эхэлж байх үеэс л хувь заяагаа холбосон болохоор Оюу Толгойд хайртай байхаас яах вэ гэж хэлж байна. Архангайд байдаг аав, ээж хоёроо хүртэл төрөлх нутгаас нь урвуулаад Ханбогд суманд нүүлгэж авчраад төвхнүүлчихжээ. Чухам ирээдүйдээ бат итгэлтэй, сэтгэлдээ гэрэл гэгээтэй О.Ёндонсамбуу шиг хүн л ийм эрс шийдэмгий шийдвэр гаргана шүү дээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.