Хэвлэлийн мэдээ: Дэлхийн хэмжээнд Рио Тинто группын төлсөн татварын хэмжээгээр Монгол улс дөрөвдүгээрт орж байна

Монгол улс, Улаанбаатар хот – Рио Тинто групп бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг улс орон тус бүрт төлсөн татварын мэдээллээ дэлгэсэн 'Татвар төлөлтийн тайлан'-г нийтэлжээ. Уг тайлангийн дүнгээр 2013 онд Рио Тинто Монгол улсад 220 сая ам.долларыг татвар, бусад төлбөрт төлсөн нь нийт улс орнуудад төлсөн татварын хэмжээгээрээ дөрөвдүгээрт жагсаж буйг харуулж байна. Рио Тинто компани дэлхийн хэмжээнд нийт 9.4 тэрбум ам.долларын татвар төлөөд байгаа юм.

Рио Тинто компанийн санхүүгийн албаны дарга Крис Линч хэлэхдээ “Энэхүү тайлан нь Рио Тинтогийн бизнес эрхэлж буй улс орнуудынхаа төсөвт оруулж буй хувь нэмрийг харуулж буй үзүүлэлт. Мөн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг үүсгэн байгуулагч гишүүний хувьд татварын ил тод байдлыг эрхэмлэдгийн нотолгоо юм” гэв.

Оюу Толгой төслийн менежментийг хариуцдаг Рио Тинто групп үйл ажиллагаа эрхэлж буй улс орнуудын Засгийн газарт нэг сая ам.доллараас дээш төлсөн татварын дүнгээ сайн дурын үндсэн дээр тайлагнаж мэдээлдэг юм.

Өнгөрсөн онд Австралийн Засгийн газар 5.7 тэрбум ам.долларын татвар хүлээн авсанаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Канад улс 523 сая ам.доллар, Чили 380 сая ам.доллар, Монгол улс 220 сая ам.доллар, АНУ 217 сая ам.доллар, ӨАБНУ 167 сая ам.доллар, Франц 126 сая ам.доллар, Гвиней улс 64 сая ам.доллар, Сингапур 52 сая ам.доллар, Их Британи 26 сая ам.долларын татвар хураамжийг тус тус хүлээн авсан байна.

Ийнхүү Рио Тинто групп дөрөв дэх жилдээ 'Татвар төлөлтийн тайлан'-гаа гаргаж байна.

Тайлан болон Рио Тинтогийн хэвлэлийн мэдээний англи эхтэй танилцахыг хүсвэл дараахьхолбоосонд орж үзнэ үү:

RT taxes paid in 2013 (.PDF 3.82MB)

Rio Tinto publishes details of its US7.5 billion global tax payments in 2013 (.PDF 149KB)

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.