Оюу Толгойн засвар үйлчилгээний хэлтсийн шөнийн ээлжнийхэн

Дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК ажилтнаа бэлтгэх таван жилийн төлөвлөгөө гаргаж, 2010 оноос жил бүр тодорхой тооны суралцагч авчээ. Харин өнгөрсөн жилээс 21 аймгаас хүмүүс шалгаруулж, хүнд тоног төхөөрөмжийн механик, токарьчин, цахилгаан, нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч, цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр Монголд анх удаа дөрвөн жилийн хугацаатай бэлтгэж эхэлсэн юм. Эдгээр хүмүүсийг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль болон Трансвест Монгол, Вагнер Ази компанийн дэргэдэх сургалтын төвд бэлтгэж байна. Оюу Толгой компанийн суралцагчид хоёр жил онолын хичээл үзэж, хоёр жил дадлага хийх юм.