Уул уурхайнхны уулзалтыг улс, бүсийн хэмжээнд хийвэл үр дүнтэй

Монголын Уул уурхайнүндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа: Уул уурхайн компаниудын орон нутгийн харилцааны ажилтнуудын туршлага солилцох чуулга уулзалтыг улс, бүсийн хэмжээнд хийвэл илүү үр дүнтэй
– Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын орон нутгийн харилцааны ажилтнуудын туршлага солилцох чуулга уулзалт энэ сарын 11-12-нд Оюу Толгой уурхайд боллоо. Энэ үеэр уул уурхайн компаниуд орон нутгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар ярилцсан байна. Уг арга хэмжээг Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсээс зохион байгуулсан бөгөөд холбогдох албаны хүмүүс болон Уул уурхайн ассоциаци, "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" "Таван толгой", "Өмнийн говийн элс", "МАК", "Хүннү коул", "Хүрээ дэл" зэрэг компаниудын орон нутгийн харилцааны хэлтсийн 40 гаруй төлөөлөл оролцсон байна. Чуулга уулзалтад оролцсон компаниуд өөрсдийн нийгмийн хариуцлагын бодлого, хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, туршлагаа хуваалцан, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцжээ.