Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С. Жадамбаа: Уул уурхайн салбарын ахмадууд биднийг урьж, "Оюу толгой"-н бүтээн байгуулалттай танилцуулж буйд үнэхээр талархаж байна. Энэ бол Монголд төдийгүй дэлхийд танигдах асар том бүтээн байгуулалт юм. Ийм сайхан бүтээн байгуулалтын ажил үйлс нь өөдрөг байгаасай гэж хүсч байна. Оюу толгой шиг орд нэмэгдэхийн хэрээр Монгол улсын хөгжил урагшилж, ард түмний аж амьдрал улам л дээшилнэ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ төслийн талаар ихээхэн ташаа мэдээлэл цацаж, олон түмнийг төөрөгдүүлдэг юм байна гэдгийг газар дээр нь ирж үзээд ойлголоо. Үнэн юм үнэнээрээ байх сайхан шүү дээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.