Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Сумъяа: Монгол улсын геологи, уул уурхайн хөгжлийн түвшин дэлхийн хэмжээнд хэдийнээ хүрснийг энд ирээд мэдэрлээ. Энэ уурхайг үзээд монгол хүний оюуны их чадамжийг биширч байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хүндэтгэх ёстой. Төслийг хамтран хэрэгжүүлж буй баялгийн эзэн ч, хөрөнгө оруулагч ч аль аль талдаа ашигтай байх учиртай. Оюу толгойд орон сууц барьсангүй гэх мэтээр шалтаглан гадаадын хөрөнгө оруулагчдыг ад үзэж болохгүй. "Оюу толгой"-н далд уурхайг хойшлуулахын хэрээр Монгол улс л хохирно шүү дээ. Чанд хатуу сахилга дэг журам, геологич инженерүүдийн өндөр ур чадвар, орчин үеийн хамгийн шилдэг техник, технологийг энд ирээд үзлээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.