Оюу Толгой ХХК өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хайрган хучилттай 10 км зам барьсан билээ. Энэхүү ажлаа үргэлжлүүлэн 5 км замыг хатуу хучилттай болгож байна. Замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгээр "Авто замын тоног, төхөөрөмжийн түрээс" ТӨХК гүйцэтгэж байгаа юм. Гүйцэтгэгч компани 10 дугаар сарын 2-ноос 26 машин тоног төхөөрөмж, 46 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлжээ. Мөн орон нутгаас найман хүн ажилд авсан байна. Монгол улсын замын холбогдох стандартын шаардлага хангасан уг замын ажил төлөвлөсөн хугацаандаа явагдаж байгаа бөгөөд цаг агаарын саатал гарахгүй бол ирэх 11 дүгээр сарын дундуур ашиглалтад орно. Оюу Толгой компани, Ханбогд сумын хооронд өнгөрсөн есдүгээр сард Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу таван томоохон ажлыг Оюу Толгойн дэмжлэг, санхүүжилтээр гүйцэтгэх аж. Үүний нэг нь Ханбогд сумын төвийн 5 км замыг хатуу хучилттай болгох ажил юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.