Монгол улс, Улаанбаатар хот – 'Mining Journal Awards' нэрээрээ олонд танигдсан уул уурхайн салбарын оны шилдгийг шалгаруулах ёслол дөрөв дэх жилдээ болов. Энэхүү арга хэмжээ 'Эрдэс баялаг 2025' хэлэлцүүлгийн үеэр болж Оюу Толгой компани 'Оны эко уурхай' номинацийн тэргүүн шагнал хүртлээ.
“Оны эко уурхай” шагнал гардсан Оюу Толгой компанийн Нөөцийн стратеги, шинэчлэлийн асуудал эрхэлсэн дэд захирал Т.Мөнхбат 'Оны эко уурхай' хэмээх нэр хүндтэй номинацийн тэргүүн шагналыг хүртсэн нь Оюу Толгойчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Бидний амжилт бол байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх Рио Тинто-гийн нарийн чанд стандартыг хэрэгжүүлж ирсний зэрэгцээ орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагууд, Засгийн газартай нягт хамтран ажилласны үр дүн юм” хэмээн онцлон тэмдэглэв.
'Mongolian Mining Journal' сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа ёслолыг нээж хэлэхдээ “2013 он эрдэс баялгийн салбарынхны хувьд хямралын хүндхэн цаг үе байсан. Гэвч тус салбарынхан бэрхшээлийн өмнө гар хумхин суугаагүй. Тэдгээр хөдөлмөрч хамт олны төлөөлөл нь Mining Journal Awards-т нэр дэвшигчид юм. Өмнөх жилийн ахисан түвшний үзүүлэлтээр өрсөлдөх шалгуурын улмаас хямралын онд Awards-т оролцогчдын тоо харьцангуй цөөрчээ. Гэвч салбарын нэгэн жилийн алдаа оноо, амжилт бүтээлийн шалгуур болдог энэ шагналд хямралын жилд бэрхшээлийг сөрж хөдөлмөрлөсөн цөөнгүй бүтээлч хамт олон дэвшсэн юм” гэв.
Оюу Толгой компани байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг олон улсын стандартын шаардлага хангасан өндөр түвшинд хийж, биологийн нөхөн сэргээлтийг говь цөлийн бүсэд зөв зохистой гүйцэтгэхэд шинэ арга технологийг нэвтрүүлсэн үзүүлэлтээрээ энэхүү шагналын болзлыг хангасан юм. Оюу Толгой компани усыг хамгийн үр ашигтай хэрэглэдэг уурхай юм. Хүдэр боловсруулах, баяжуулахдаа хэрэглэсэн усныхаа 85-90 хувийг дахин ашиглаж байна.
Mining Journal Awards 2013 'Шилдэг уурхай', 'Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа', 'Шилдэг эко уурхай', 'Шилдэг технологи', 'Хайгуулын шилдэг компани', 'Тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлт' гэсэн зургаан номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.