Монгол улс, Өмнөговь аймаг – Оюу Толгой уурхайгаас Гашуун Сухайт хүртэлх хатуу хучилттай замын орчимд амьдарч байгаа малчин өрхүүдийн тэмээн сүргийг зам тээврийн ослоос хамгаалах зорилготой гэрэл ойлгогч зүүж байна. Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн ажилтнууд уг ажлыг гүйцэтгэж, нэгдүгээр сарын эхээр Ханбогд сумын малчин Д.Мөнхбаярын тэмээн сүрэгт энэхүү туузыг зүүжээ. Ингэснээр шөнийн цагаар явж байгаа тээврийн хэрэгслийн гэрэлд ойлгогч тууз алсаас дохио болон цацарч, жолооч нар хурдаа тохируулж, аюул осол гаргахгүй байх боломж бүрджээ.
Малчид үүнийг санаачилж, Оюу Толгой компани дэмжсэн байна. Компани, малчдын хамтын ажиллагааны илрэл болсон энэ ажилд сэтгэл хангалуун байгаагаа Д.Мөнхбаяр илэрхийлсэн юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.