Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК болон Оюу Толгой ХХК-ийн уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013 оны хамтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын гэрээнд Оюу Толгой ХХК-ийг төлөөлж 9 менежер, Оюу Толгой ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж 9 тэргүүлэгч гишүүд тус тус гарын үсэг зурлаа. Анх 2011 онд хамтын гэрээ байгуулсан бөгөөд гурав дахь удаагаа ийнхүү зурж байгаа юм. Уг гэрээнд Оюу Толгой ХХК, тус компанийн ажилтан, ажилчдын хооронд холбогдох хуулинд тусгагдаагүй зарим харилцааг зохицуулахаар тусгажээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.