Уул уурхайн хөгжил ханган нийлүүлэгчийн өсөлт рүү…

Маркетингийн менежер Г.Ганпүрэв “Манай компанид уул уурхайн бүтээгдэхүүнийг дагнан хариуцдаг баг бий болсон. Цаг алдахгүй цаг тухайд нь хангах, Бараа бүтээгдэхүүнээ сайн мэдэх, бас цаг алдахгүй шуурхай нийлүүлэх бодлогоор ийм чиглэл гаргаж ангилсан” хэмээн ярьж байна

Монголд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа. Энэ хөгжил араасаа олон хөгжил дагуулдаг. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болно. Хүмүүс, ханган нийлүүлэгч компанийн хөгжил, орлого, бүтээн байгуулалт гээд. Тэгвэл ийм хөгжлийг бий болгосон компани бол 'МонХорус Интернэшнл' ХХК юм. Тус компанийн Маркетингийн менежер Г.Ганпүрэв “Манай компанид уул уурхайн бүтээгдэхүүнийг дагнан хариуцдаг баг бий болсон. Цаг алдахгүй цаг тухайд нь хангах, Бараа бүтээгдэхүүнээ сайн мэдэх, бас цаг алдахгүй шуурхай нийлүүлэх бодлогоор ийм чиглэл гаргаж ангилсан” хэмээн ярьж байна.

Монгол-Польшийн хамтарсан МонХорус Интернэшнл ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд цахилгаан эрчим хүчний хангамжийн чиглэлээр найдвартай тэжээлийн төхөөрөмжүүдийн нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, оношлогоо засвар үйлчилгээ, түрээс, сэлбэгийн худалдаа, дизель генератор, тасралтгүй тэжээлийн төхөөрөмж, тогтмол гүйдлийн тэжээлийн төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, барилгын цахилгаан хангамж, угсралт зэрэг чиглэлүүдээр ажилладаг. Тус компани байгуулагдсан цагаасаа анхдагч байж үйл ажиллагаандаа орчин үеийн шинэлэг, техник технологийг нэвтрүүлэн эрчим хүч, барилгын салбарын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар иржээ.

'МонХорус интернэшнл' компани 2005 оноос хойш Оюу Толгойтой хамтран ажиллаж байна. Уул уурхайн цахилгаан хангамж, үүн дотроо кабель, гэрэлтүүлэг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Эдгээр бүтээгдэхүүнээ АНУ, Герман, Польш, зэрэг улсуудын компаниудаас оруулж ирдэг.

Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани болох Оюу Толгой хамтран ажилласнаар ажилчдынх нь ур чадвар нэмэгдэж, өөрийн гэсэн туршлагатай болж, сайн нийлүүлэгч болох боломжоо бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ шинээр ажлын байр ч гарах болжээ. Эднийх уул уурхайн бүтээгдэхүүн хариуцсан багтай болж, 10 гаруй хүн шинээр авчээ.

'МонХорус Интернэшнл' ХХК-ийн хувьд хэрэглэгч үйлчлүүлэгчдээ үргэлж дээдэлсэн бодлого явуулж, бараа бүтээгдэхүүнээ цаг тухайд нь найдвартай хангаж ажилладаг байна.

Тус компани Оюу Толгой ХХК- ийн 2012 оны 6 дугаар сар, 2013 оны 5 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.