Д.Амарсанаа: Оюу Толгой компанитай хамтран ажиллахад сэтгэл хангалуун байдаг

Волп Пауэр ХХК-ийн ерөнхий менежер Д.Амарсанаа “Оюу Толгой компанитай хамтран ажиллахад сэтгэл хангалуун байдаг. Төлбөрийн хувьд ямар ч саатал гарахгүй. Компанийн хөрөнгийн эргэлт ч нэмэгдэж байна. Манай ажилтнуудын харилцаанд ч дэвшил гарлаа. Бас англи хэлний мэдлэг, ур чадвар нь сайжирсан. Аюулгүй ажиллагаа талаасаа ч суралцаж байгаа” хэмээн ярилаа.

Өнөөдөр дэлхий нийтээр байгаль орчинд ээлтэй, чанартай, аюулгүй ажиллагаатай бүтээгдэхүүн хэрэглэх болжээ. Энэ бол хамгийн түгээмэл, бас өндөр шаардлага. Аюулгүй бөгөөд байгаль орчинд ээлтэй гэдэг ойлголт өөрөө уул уурхайн компанийн үндсэн бодлоготой бүрэн нийцнэ. Тиймээс дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК ч ийм шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдаж авдаг.

Волп пауэр компани Швед улсын дэлхийд алдартай Volvo Penta компанийн Монголын анхны албан ёсны төлөөлөгч нь. Volvo Penta нь аж үйлдвэр, уул уурхайд цахилгаан хөдөлгүүр болон дизель цахилгаан тэжээлийн бүрэн системийг нийлүүлдэг, 100 гаруй жилийн түүхтэй компани аж. Волп пауэр компани Volvo Penta-гийн цахилгаан үүсгүүр болон хөдөлгүүр ханган нийлүүлэх, түрээслэх, сэлбэг, нэрийн тос тосолгооны материал, хөргөлтийн шингэний худалдаа хийж байна. Цахилгаан үүсгүүрийг дизель цахилгаан үүсгүүр, усалгааны систем, агуулах болон ачаа тээврийн өргөгч болон чирэгч трактор, усан онгоцны хөдөлгүүр зэрэгт ашиглаж байна.

Өнөөдөр мэргэжлийн дөрвөн инженерээр ахлуулсан гурван баг уул уурхай, нөөцийн цахилгаан үүсгүүрийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Тус компанийн Швед, БНХАУ-ын Шанхай хот дахь Volvo Penta-гийн төвүүдэд дадлагажуулсан чадварлаг инженер, техникийн баг баталгаат болон захиалгат засвар үйлчилгээ хийдэг байна.

Волп пауэр ХХК-ийн ерөнхий менежер Д.Амарсанаа “Оюу Толгой компанитай хамтран ажиллахад сэтгэл хангалуун байдаг. Төлбөрийн хувьд ямар ч саатал гарахгүй. Компанийн хөрөнгийн эргэлт ч нэмэгдэж байна. Манай ажилтнуудын харилцаанд ч дэвшил гарлаа. Бас англи хэлний мэдлэг, ур чадвар нь сайжирсан. Аюулгүй ажиллагаа талаасаа ч суралцаж байгаа” хэмээн ярилаа. Тэрээр “Оюу Толгой компани байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн дизель хөдөлгүүртэй машинууд оруулж ирсэн. Энэ бол маш сайн зүйл” гэж тодотгож байсан. Тус компанийнхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд агуулах барихаар төлөвлөжээ.

Волп пауэр ХХК ажлын амжилтаараа Оюу Толгой ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.