Монгол улс, Өмнөговь аймаг – Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчны хэлтэсээс 2013 онд Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ арга хэмжээний хүрээнд нийт ажилчдын дунд усны талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, тэдний усаа хэмнэх, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор 'Ус чандмань эрдэнэ' сэдэвт дүрс бичлэгийн уралдаан зарлаж, өнгөрсөн 6 дугаар сарын 22-нд шалгаруулсан юм. Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 3 дугаар сарын 22-ны өдрийг Усны өдөр болгон зарласан бөгөөд 1993 оноос эхлэн Дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Оюу Толгой ХХК-ийн чухал зорилгын нэг бол бүх ажилтан болон гэрээт ажилтнууддаа байгалийн нөөц баялгаа зүй зохистой ашиглахад эерэг ухамсар бий болгох, тэдэнд дэмжлэг үзүүлэх явдал юм. Тиймээс 'Ус чандмань эрдэнэ' сэдэвт дүрс бичлэгийн уралдаанаа зарлаж, дүгнэсэн байна.
![]() |
![]() |
![]() |
Нэгдүгээр байр: Э.Баатар | Хоёрдугаар байр: Д.Сүхээ | Гуравдугаар байр: Д.Батаа |
Уралдаанд оролцсон оролцогчид маань усаа хэмнэлттэй хэрэглэхийг бүх ажилчддаа уриалсан бөгөөд оролцогчид, ажилчдадаа баярлалаа.
- Гараа савандах үедээ крантаа хаах
- Шүдээ угаах үедээ крантаа хаах
- Сахлаа хусахдаа крантаа хаах
- Усны эх үүсвэр болох гол, булаг болон худгийн оролцоо аливаа төрлийн хог хаягдал хаяхгүй байх зэрэг аргаар хэмнэцгээе.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.