Велд Олл компани 2010 онд байгуулагдсан бөгөөд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа Оюу Толгойтой хамтран ажиллаж, бараа, бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн байна.
Эднийх анх хоёр хүнтэй байгуулагдаж, дараа нь найм болж нэмэгджээ.
– Бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг Оюу Толгойд нийлүүлдэг –
“Уул уурхайн компаниудтай хамтран ажилласнаар бид бүх талаараа хөгжиж байна. Хамтрагч талууд үүргээ бүрэн биелүүлдэг болохоор ажлууд төлөвлөсөн хугацаандаа явагддаг. Бид бараагаа яг цагтаа нийлүүлнэ. Оюу Толгой ч цагтаа мөнгөө төлнө” хэмээн Велд Олл ХХК-ийн захирал Г.Учралт ярьж байна. Өнөөдөр уул уурхайн компаниуд зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна гэрээ хэрэгжүүлэх, биелүүлэх талаар томоохон соёлыг нэвтрүүлж байна.
Велд Олл компани 2010 онд байгуулагдсан бөгөөд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа Оюу Толгойтой хамтран ажиллаж, бараа, бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн байна. Голдуу хөдөлмөр хамгааллын хувцас, гагнуурын аппарат, дагалдах хэрэгсэл, гар багаж нийлүүлдэг. Хөдөлмөр хамгааллын хувцас гэхэд л малгай, нүдний шил, гутал, өндрийн хамгаалалтын бүс гээд нэлээд олон төрөл. Эдгээр бүтээгдэхүүнээ Канад, АНУ, Австрали, БНХАУ-ын Шанхай хотоос экспортлоно. Гэхдээ бүгд олон улсын стандартад нийцсэн байдаг. Аюулгүй ажиллагааг хангах учраас. Худалдан авагч Оюу Толгой компанийн зүгээс ч иймэрхүү өндөр шаардлага тавьдаг. Тиймээс бүх бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрээс нь захиална. Өөрөөр хэлбэл хэрэглэж болно хэмээн бүрэн шалгагдсан байх ёстой. Тиймээс зарим компанийн албан ёсны гэрээт борлуулагч болжээ.
Эднийх анх хоёр хүнтэй байгуулагдаж, дараа нь найм болж нэмэгджээ. Удахгүй ажлын байх шинээр гаргах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ тоо, нэр төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Захирал Г.Учралт “Бидний хувьд туршлагатай болж байна. Бараагаа нийлүүлэхэд ямар ч бэрхшээл гардаггүй. Яаралтай үедээ агаарын тээврээр авчирна. Манай талаас чанар дээрээ голлон анхаардаг. Энэ амжилтаараа нэгдүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгч боллоо” хэмээн ярина лээ.
Тус компани өнөөдөр нийт бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг Оюу Толгойд, үлдсэнийг нь бусад уул уурхайн компаниудад нийлүүлж байна. Жижиг, дунд бизнес эхэлж тогвортой хөгжих ёстой. Дараа нь шат шатаар ахих, хөгжих нь мэдээж. Гэхдээ тэр хөгжлийг нь тэтгэж, дэмжин, хамтдаа хөгжих боломж олгох хэрэгтэй. Велд Олл компанийн хувьд ийм боломжийг Оюу Толгой олгож байгаа юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.