“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Гүний хоолойн газрын доорхи усны нөөцийг Оюу толгой төсөлд ашиглахад байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн нэмэлт тодотгол хийх тухай” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Оюу толгой уурхай нь Ил уурхайгаас олборлосон хүдрээ Баяжуулах үйлдвэрт хөвүүлэн баяжуулах технологиор баяжуулан эцсийн бүтээгдэхүүн баяжмал боловсруулдаг. Хүдэр боловсруулах үйл ажиллагаандаа уурхайн талбайгаас зүүн-хойд зүгт 40 км зайд орших Гүний хоолойн газрын доорхи усыг ашигладаг.
БОНБНҮ хийгдсэн байдал: Гүний хоолойн газрын доорхи усны ордыг Оюу толгой уурхайн үйл ажиллагаанд ашиглах төсөлд 2005 онд анх Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж байсан, түүнээс хойш 2010 онд уг үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэсэн. Энэ хугацаанд гүний усыг олборлох шугам хоолойн дэд бүтэц барьж байгуулагдан, энэхүү дэд бүтэц барьж байгуулах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мөн хийлгэсэн. Гүний хоолойн усны орд бүхий талбайд байгаль орчны судалгааны байгууллагаар харьцуулсан судалгаа хийлгэж байсан төдийгүй байгаль орчны болон ус ашиглалтын аудит хийлгэсэн. (http://ot.mn/)
Гэрээт компанид тавигдах шаардлага:
• Байгаль орчны үнэлгээний чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, ялангуяа уул уурхайн Байгаль орчны үнэлгээ хийж байсан туршлагатай
• Байгаль орчны өөр өөр чиглэлийн, туршлагатай мэргэжилтнүүдтэй байна (усны буюу гидрогеологич, хөрсний буюу газрын гадарга, ургамал, амьтан, агаарын чанар-уур амьсгалын, химийн бодис болон аюултай хог хаягдлын г.м.)
• Дээр дурдсан чиглэлүүдээс тус бүр нэг мэргэжилтэн байхаас гадна Гүний хоолойн газрын доорхи усны нөөцийн ашиглалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийх учраас усны мэргэжилтэн 2 болон түүнээс дээш тоотой байна
• Мэргэжилтнүүд нь судалгааны байгуулллагад тухайн чиглэлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
• Мэргэжилтнүүд нь Байгаль орчны хүчин төгөлдөр хууль дүрэм журмын талаар ялангуяа БО-ны үнэлгээ хийхтэй холбоотой бүх дүрэм журмыг бүрэн эзэмшсэн байна
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг англи хэлнээ орчуулах шаардлагатай тул мэргэжлийн орчуулагч байна
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд болон журмууд (хуулбар);
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Санхүүгийн тайлан (хуулбар)
- Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
- Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Байгаль орчны үнэлгээ хийх эрхтэй буюу тусгай зөвшөөрөлтэй (тусгай зөвшөөрлийн хуулбар),
- Сүүлийн хоёр жилийн дотор БОАЖЯ-ны дэргэдэх Байгаль орчны үнэлгээний Мэргэжлийн Зөвлөлөөр амжилттай батлуулсан Үнэлгээний тайлангуудын жагсаалт (батлагдсан нүүр хуудасны хуулбарыг хавсаргах),
- Бусад шаардлагатай холбогдох мэдээллүүд
Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “6000588076 – Гүний хоолойн газрын доорхи усны нөөцийг Оюу толгой төсөлд ашиглахад байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн нэмэлт тодотгол хийх тухай” бүхий гарчигтайгаар 2017 оны 8-р сарын 9-ний 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР