Хүнд Механизмын Шанага болон түүний дагалдах хэрэгсэл” нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Хүнд Механизмын Шанага болон түүний дагалдах хэрэгсэл” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй: Үүнд:

  • Ханган нийлүүлэгч нь Хавсралтад үзүүлсэн компанийн хүнд машин механизмын шанага болон дагалдах хэрэгслийг нийлүүлнэ
  • Хэрэв шаардлагатай бол холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх
  • Ханган нийлүүлэлтийн цар хүрээний талаар хавсралтыг үзнэ үү

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Санхүүгийн тайлан сүүлийн 1 жилийн (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

– Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Хавсралтад үзүүлсэнтэй ижил төстэй хүчин чадал бүхий хүнд механизмуудын шанага болон бусад хэрэгслийг гагнах, хийх, үйлдвэрлэх өөрийн чадамж болон хүчин чадлын талаар мэдээлэл ирүүлэх
  • Нийтэд танигдсан, энэ талаар туршлагатай гаднын компанитай хамтардаг бол ямар хэлбэрээр хамтардаг талаар мэдээлэл ирүүлэх (түншлэл, хамтарсан компани гэх мэт)
  • Ижил төстэй ажил хийж гүйцтэгэсэн өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардагддаг бол холбогдох лиценз болон зөвшөөрлийн хуулбар

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1038594502 – Хүнд Механизмын Шанага болон түүний дагалдах хэрэгсэл” бүхий гарчигтайгаар 2017 оны 8-р сарын 11-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР