“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Металын шинжилгээний үйлчилгээ болон паспорт сунгуулах” үйлчилгээ нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Ханбогд суманд байрлах Компаний уурхайн сайтад байрлах даралтат савнуудад доор дурдсан металын шинжилгээний үйлчилгээ (Үл эвдэх сорилт) болон паспорт сунгуулах үйлчилгээ авахыг хүсэж байна.
Нийлүүлэгч нь дараах ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Нийтдээ 85 ширхэг даралтат саванд металын шинжилгээний үйлчилгээ (Үл эвдэх сорилт) хийх.
- Хэрвээ үйлчилгээ хийх явцад даралтат савны будгийг арилгасан тохилдолд тохирох стандартын дагуу дахин будах.
- Даралтат сав тус бүр дээр металын шинжилгээний (Үл эвдэх сорилт) тайлан гаргах.
- Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын байцаагчаар нийт даралтат савны паспортын ашиглах хугацааг сунгуулж, тамга даруулах.
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм
- Тусгай зөвшөөрлүүд
- Сүүлийн гурван жилийн аудит хийсэн санхүүгийн тайлан
- Өнгөрсөн жилүүдэд энэхүү чиглэлээр металын шинжилгээ (Үл эвдэх сорилт) явуулсан ажлуудын танилцуулга
- Гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
- Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт; WS962742466, “Металын шинжилгээний үйлчилгээ болон паспорт сунгуулах ”) ирүүлнэ үү!
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS962742466, “Металын шинжилгээний үйлчилгээ болон паспорт сунгуулах ”) 2017 оны 03 сарын 16-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС