Бетон турших үйлчилгээ үзүүлэх

“Оюу Толгой” ХХК “цаашид ‘Компани’ гэх” туршлага бүхий боломжит компаниудыг Бетон турших үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Оролцох сонирхолын хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Төслөөс шаардах техникийн үзүүлэлтийн дагуу цемент, дүүргэгч материал, элс зэрэг бетоны түүхий эдийг дээжилж турших;
  • Төслөөс шаардах техникийн үзүүлэлтийн дагуу ашиглахад бэлэн бетон зуурмаг болон шүршмэл бетоныг дээжилж турших;
  • Туршилтын үр дүнг тайлагнаж бүх туршилтын үр дүнгийн бүртгэл хөтөлж хадгалах;
  • Лабораторийн бүх тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, засвар үйлчилгээг хийх;

Компани боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Оролцох сонирхол хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Холбогдох тусгай зөвшөөрлүүд
  • Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд

Компани нь энэхүү ажлын хүрээнд аль ч гэрээнд Монголын талын оролцоо ач холбогдолтой гэдгийг онцолж байна.

Холбогдох материалыг Англи хэл дээр бэлдэж 2017 оны 3-р сарын 24-ны өдрийн 17:00 цагаас өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: CW2099808/T – EOI- “Компанийн нэр” – № дах имэйл/нийт и-мэйлийн тоо) ирүүлнэ.

Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Оролцох сонирхол хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Тэмдэглэл: Jacobs Engineering Singapore Pte Ltd (Jacobs) нь газар доорх бүтээн байгуулалтын инженерийн хангамжийн болон барилга угсралтын удирдлагын (EPCM) үйлчилгээг хангахаар гэрээ хийсэн болно. Jacobs нь компанийн нэрийн өмнөөс эхний шатны сонгон шалгаруулалтыг хариуцна.