​Бохир агаар зайлуулах, нэмэлт сэнс нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг Бохир агаар зайлуулах / нэмэлт сэнс нийлүүлэхтэй холбоотой оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах ажил, үйлчилгээг нийлүүлэх шаардлагатай ба дор дурдсанаар хязгаарлагдахгүй:

• Босоо ам 4-т зориулж уурхайн бохир агаар зайлуулах байгууламж болон хоолойн зураг төсөл боловсруулж, үйлдвэрлэн, нийлүүлэх;

• Байгууламж нь дараах хэсгээс бүрдэнэ:

  1. Цахилгааны самбар, хүч дамжуулах анги, зөөлөн асаагуур, агааржуулалтын сэнсний хөдөлгүүр, цахилгаан өдөөгүүр, хяналтын болон холбооны төхөөрөмж, хэмжих болон дагалдах хэрэгсэл зэрэг цахилгаан тоног төхөөрөмж
  2. Босоо амны хүзүүвч буюу хүзүүвчний байгууламж руу холбох хоолой болон гэр бүхий 4 ш сэнс

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга / товхимол
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  4. Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  5. Шаардлага хангасан хүн хүч, гол мэргэжилтнүүдийн танилцуулга
  6. Бусад шаардлагатай баримт бичиг

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи болон Монгол хэлээр бэлдэж 2017 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт оролцох сонирхлын дугаар – нэрийг бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – оролцох сонирхлын дугаар – нэр гэж бичиж) 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу Толгойн гүний уурхайн Төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС