Дунд оврын ачааны автомашины сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компанигэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Дунд оврын ачааны автомашины сэлбэг” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Ханган нийлүүлэгч уг бүтээгдэхүүний хадгалалт болон холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ.

“Оюу толгой” компани Ачааны автомашины сэлбэг нийлүүлж байсан арвин туршлагатай компаниудыг л хайж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Доор заагдсан ачааны автомашины сэлбэг хэрэгсэл нийлүүлэх:

Manufacturer

Number of Equipment

Kenworth

43

Peterbilt

5

Freightliner

2

Sterling

2

International

1

Iveco

2

Foton

19

Bei Ben – North Benz

10

Isuzu

9

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Улсын бүртгэлийн, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар
  • Аж ахуйн нэгжийн танилцуулга
  • Ачааны автомашины сэлбэг хэрэгсэл нийлүүлж байсан туршлага
  • Албан ёсны борлуулагчын гэрчилгээ

(Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)

  • Санхүүгийн байдал (Cүүлийн жилийн санхүүгийн үзүүлэлтийн хураангуй, эргэлтийн хөрөнгийн жилийн эргэц, эргэлтийн хөрөнгийг хэрхэн санхүүжүүлдэг тухай)
  • Компанийг төлөөлөн харилцах хүний мэдээлэл

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2017 оны гурван сарын 03-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS923714680 – “Ачааны автомашины сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэж бичиж) ирүүлэнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС