Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Ингэхдээ Монгол Улсын Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна
Гүний хоолойгоос ус татах шугам хоолой, түүнийг дагасан замын барилгын
ажлын явцад эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийж буй байдал
Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) “Оюу Толгой төсөл бол Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн том хөгжлийн хурдасгуур юм. Төслийн барилгын ажлын явцад хийх нэг жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ Монгол Улсын нийт эдийн засгийн гуравны нэгтэй тэнцэнэ. Оюу Mолгойн уурхайгаас олборлолт хийж эхлэх үед хөрөнгө оруулагчийн зүгээс Монгол Улсад нийтдээ 9 их наяд буюу триллион төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байх бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн том хөтлөгч хүчин зүйл байх болно” гэж Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей нэгэнтээ хэлсэн.
Оюу Толгой төсөл нь уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нөлөөгөөр хүрээлэн буй орчинд үзүүлж болзошгүй сөрөг үр дагавруудыг аль болох хамгийн бага хэмжээнд хязгаарлахыг зорьж байна. Үүний тулд байгаль орчныг хамгаалах, газар эхийг зүй зохистой ашиглахтай холбоотой Монгол Улсын хууль, тогтоомжууд болон байгаль орчны стандарт шаардлагуудад нийцүүлэн ажиллахыг гол зорилгоо болгодог бөгөөд газрын эвдрэлийг хамгийн бага хэмжээнд хязгаарлахын тулд хяналт тавих, өнгөн хөрсийг зөв зохистой хуулж хадгалах болон төслийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийх гэсэн үндсэн чиглэлүүдээр газрын зохистой менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төсөл нь 8494.43 га талбайг эзэмшдэг бөгөөд үйл ажиллагааны явцад 6880 га талбайг бүтээн байгуулалтын болон уурхайн үйл ажиллагаанд хөндөхөөр тооцоолоод байна. Газрыг зүй зохистой ашиглах бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчны хэлтсээс “Газар хөндөх зөвшөөрлийн дотоод журам”-ыг мөрдүүлэн ажилладаг. Энэхүү журмын дагуу аливаа газар шорооны ажил эхлэхийн өмнө гүйцэтгэгч буюу гэрээт байгууллага нь Байгаль орчны хэлтсээс “Газар хөндөх зөвшөөрөл”-ийг авсан байх шаардлагатай. Ингэж зөвшөөрөл авснаар тухайн ажлын явцад газрын эвдрэлийг зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэхгүй байх, өнгөн хөрсийг зөв зохистой хуулах, хадгалах, техник хэрэгслүүдийг зөвхөн зөвшөөрөгдсөн замаар явуулах, тоосжилтыг багасгах, ажлын талбайд ойр байрлах усны эх үүсвэр, нутгийн иргэдийн худаг ус, өвөлжөө, хаваржаа, биологийн төрөл зүйл зэрэгт үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгах, хуучин болон шинээр бүртгэгдсэн соёлын өвийн дурсгалуудыг хамгаалах ач холбогдолтой. Газар хөндөх дотоод зөвшөөрлөөр гүйцэтгэгч компаниудад тухайн гэрээт ажлыг дуусмагц эвдэрсэн газрыг холбогдох стандартуудад нийцүүлэн нөхөн сэргээж, Оюу Толгой төслийн Байгаль орчны хэлтэст хүлээлгэн өгөх шаардлагыг тавьдаг. Энэ нь нөхөн сэргээлтийн ажлыг уурхайн бүтээн байгуулалтын үеэс олборлолт болон хаалтын үе хүртэлх уурхайн үйл ажиллагааны туршид хийж гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.