Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Оюу Толгой хог хаягдлыг дахин боловсруулж ашиглаж байгаа нь байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааны тод жишээ юм
Машины дугуйгаар нутгийн малчид малын хашаа хороо барьж
туршсан нь үр дүнгээ өгч байна.
Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын уул уурхайн компани Оюу Толгой нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, шударга үйл ажиллагааг эрхэмлэдэг билээ. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль дүрэм, нутгийн иргэдийн зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш байдлыг ханган ажилладаг юм.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Манай компанийн Байгаль орчны хэлтэс төслийн талбайд бий болох хог хаягдлын хэмжээг бага байлгах, үүссэн хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах замаар гарсан хог хаягдлын сөрөг нөлөөллийг бууруулах, үлдсэн хог хаягдлыг байгаль орчинд аюулгүй арга технологиор устгах зарчмыг баримтлан хог хаягдлын зүй зохистой менежментийг удирдан явуулж байна. Бид төслийн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулж, дахин хэрэглэхийн тулд монголчуудад, монгол хүнд ээлтэй байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг гол удирдлагаа болгон ажилладаг” гэсэн юм.
Уурхайн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг дахин хэрэглэгдэх, дахин боловсруулагдах, устгагдах буюу булшлагдах хог хаягдал гэж ялгадаг. Тухайлбал, модны хаягдлыг дахин хэрэглэж болно. Өнгөрөгч онд гэхэд барилгын явцаас нийтдээ 684 тэвш модны хаягдал гарсан бөгөөд орон нутгийн иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан. Мөн цэнхэр өнгийн хогийн саванд ангилж хаясан гялгар уут, хуванцар савны хаягдлыг Дархан хот дахь хуванцрын “Сан-Оргуй” компанид нийлүүлснээр хуванцар сандал, траншейны таглаа мэтийн бүтээгдэхүүн болж зах зээл дээр борлогдож байна. Энэ мэтчилэн дахин боловсруулагдах төмөр, бичгийн цаас, цаасан хайрцагны хог хаягдлыг төмөр бэлдцийн “Шинэ мандах” компани, уурхайн бүс дэх нутгийн “Мичид халиун” зэрэг компаниудад нийлүүлж эхлээд байна.
Оюу Толгой ХХК нь аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, саармагжуулах үйл ажиллагааг Монгол Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйцаар хийж эхлээд байна. Аюултай хог хаягдал гэдэгт хаягдал тос, аккумулятор, дугуй, шүүлтүүрийг хамааруулдаг юм. Хэрэгцээнээс илүү гарсан ашигласан тосыг “Эйч би Ойл” ХХК-д нийлүүлснээр, тус компани тосыг дахин нэрж, суурь тос, товуд үйлдвэрлэж байна. Харин хаягдал тосны тээвэрлэлтийн асуудлыг “Петровис” компани гэрээний дагуу хариуцдаг юм. Мөн төслийн СОС эмнэлгийн анхны тусламжийн төвөөс гарсан халдвар дамжуулах аюултай хог хаягдлыг эмч нарын хяналтад шатаах зууханд хийн шатааж, битүүмжилдэг.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.