Ил уурхайн оператор Л.Ариунболд ‘Шилдэг оператор’ шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Ур чадвартай, мэдлэгтэй олон хүн Оюу Толгой уурхайд ажилладаг. Тэдний нэг бол Ил уурхайн оператор Л.Ариунболд юм. Түүний хувьд уул уурхайтай ажил, амьдарлаа холбоод зургаан жил болжээ. Оюу Толгой уурхайд хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эксковатор болон хүнд даацын машин жолоодож байгаа юм. Л.Ариунболд саяхан болсон Монголын уул уурхайн Үндэсний ассоциаци, 'Вагнер Ази тоног төхөөрөмж' компани хамтран зохион байгуулсан 'Шилдэг оператор' шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож, эксковаторын төрөлд тэргүүн байр эзэлжээ. Энэ тэмцээнд CAT Excavator, CAT Wheel Loader, CAT Motor Grader, CAT Dump Truck гэсэн дөрвөн төрлийн тоног төхөөрөмж дээр Оюу Толгой, Бороо гоулд, Эрдэнэс Таван Толгой, Хишиг арвин индустриал зэрэг уул уурхайн томоохон компаниудыг төлөөлж 75 оператор мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж