Монголын оюутны холбооны 12 төлөөлөгчид Оюу Толгойн уурхайн цогцолборт аяллаа. Оюу Толгой ХХК нь "Оюу Толгой ба Оюутан" нэртэй аяныг өрнүүлж, олон мянган оюутнуудад өөрийн Мэдээллийн төвөөр дамжуулан Оюу Толгойн талаарх үнэн бодитой мэдээллийг хүргэж, оюутан залуусын сонирхсон чиглэл, суралцаж буй мэргэжлийн дагуу компанийн мэргэжилтнүүдтэй уулзуулж, хувь хүний хөгжлийн чиглэлээр мэдээлэл хүргэж байгаа билээ. Та бүхэн өөрийн сургуулийн оюутнууд, анд найз нөхдөө Оюу Толгой талаарх мэдээллийг түгээхийг хүсвэл манай компанийн Мэдээллийн төвтэй холбогдоорой.
Leave a Reply
You must be logged in to post a comment.