Аюулгүй ажиллагаа бол өөрийнхөө төлөө төдийгүй, гэр бүл, хамт олныхоо өмнө хүлээж буй өндөр хариуцлага юм. Рио Тинтогийн бүх салбар нэгжийн хурал, зөвлөгөөн “Аюулгүйн зөвлөмж”-өөр эхэлдэг. Аюулгүй байдлын талаарх энгийн мэт санагдах мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцан, ойр тойрны хүмүүсийнхээ амар тайван, аюул осолгүй амьдралд санаа тавих дадлыг хэвшүүлэх нь Оюу Толгой компанийн нэвтрүүлж буй нэн тэргүүний соёл юм. Аливаа аюул ослоос өөрийгөө болон эргэн тойрны хүмүүс, хамт олон, найз нөхөд, хүүхэд, гэр бүлээ хамгаалахыг уриалж, Оюу Толгой компани 2014 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 31-нийг дуустал “Аюулаас ангид амьдарцгаая” аяныг зарлаж байна. Энэ аяны хүрээнд шилдэг жиргээний уралдаан зохион байгуулж, бие биенээ аюул ослоос хамгаалах үйлсэд та бүхнийг оролцох боломжийг олгож байна. Ta хотын гудамж, гэр, ажил, байгаа орчиндоо аливаа аюул осолтой зүйл харвал тэр талаараа хуваалцаж, бусдыг сэрэмжлүүлээрэй. Жиргээндээ тохирох зураг илгээсэн ч болнo.
Та бүхэн уралдаанд идэвхтэй оролцож, бусдыгаа аюул ослоос хамгаалаарай.
Хэрхэн оролцох вэ?
Та 2014 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 28-ны 18:00 цагийн хооронд “Аюулаас ангид амьдарцгаая” сэдвийн хүрээнд 140 тэмдэгтэд багтсан аюулгүй байдлын зөвлөмж жиргээг online@ot.mn руу илгээгээрэй. Та жиргээ илгээхдээ имэйлдээ мөн бүтэн нэр, холбоо барих утасны дугаар болон твиттер хаягаа бичих шаардлагатай. Таны илгээсэн жиргээг #Аюулгүй хайштааг буюу чагт зураасны доор @OTMongolia хаягаас жиргэнэ.
Уралдааны болзол
- МУ-ын иргэн, 18-аас дээш насны,
- Оюу Толгойн жиргээч (@OTMongolia)-ийн дагагч байx,
- Нэг хүн хэдэн ч аюулгүйн зөвлөмж бүхий жиргээ илгээж болно.
- Аюулыг сэрэмжлүүлсэн, аль болох олон хүнд хүртээмжтэй жиргээ байх
- Аливаа бүтээгдэхүүн, компани сурталчилаагүй байх
- Таны илгээсэн жиргээ 140 тэмдэгтэд багтсан байх ёстой.
- Уралдаанд түрүүлсэн хүн шагналаа бусдад шилжүүлэхийг хориглоно. Аливаа шалтгаанаар оролцож чадахгүй тохиолдолд уралдааны дараагийн ялагчид шагналыг олгоно.
- Аливаа батлагдаж, нотлогдоогүй баримт, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг аюулгүйн зөвлөмж хэлбэрээр ирүүлэхгүй байх.
Шалгаруулалт
Таны “Аюулаас ангид амьдарцгаая” сэдвийн хүрээнд илгээсэн аюулгүй байдлын зөвлөмж жиргээг 5 дугаар сарын 28-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна. Жиргээг хүлээн авсан өдөр бүрийн ажлын цагт багтаан, @OTMongolia хуудсаас жиргэнэ. Аяны хүрээнд нийт гурван төрлийн ялагч тодруулна.
- Ялагч 1: Оюу Толгой ХХК-ийн ЭМААБО-ны хэлтсийн нэрэмжит аюулгүй байдлын шилдэг жиргээ, нэг – 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шалгаруулна.
- Ялагч 2: Уралдаанд хамгийн олон “retweet” буюу “дахин жиргээ” цуглуулж чадсан жиргээний эзэн – нэг. 2014 оны 5 дугаар сарын 15-нд шалгаруулна.
- Ялагч 3: Уралдаанд хамгийн олон аюулгүйн зөвлөмж, жиргээ хийсэн оролцогч – нэг. Ялагчийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шалгаруулна. Ялагчдыг дээрх заасан өдрүүдэд шалгаруулж, твиттер хуудсаараа зарлаж, мөн утсаар холбогдоно. Тиймээс та online@ot.mn хаягаар уралдаанд сойх жиргээ илгээхдээ бүтэн нэр, холбоо барих утасны дугаар болон твиттер хаягаа бичиж явуулаарай.
Шагнал
- Ялагч шалгарсан тухайн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Оюу Толгойн уурхайд зочлох эрх. УБ-ОТ-УБ нислэгийн тийз, байр хоолны зардлыг бид хариуцна.
Оюу Толгойн уурхай
Уурхайн талбай нь онцгой обьект учир уралдаанд шалгарсан хүмүүсийг төслийн талбайд зочлуулахаас өмнө та бүхнээс цагдаа, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг нэмэлт материал шаардаж болохыг анхаарна уу.
Танд амжилт хүсье!
Leave a Reply
You must be logged in to post a comment.