Сэргээн засварласан худаг, Адуучин адуугаа усалж байна
Монгол улс, Улаанбаатар хот – 3 дугаар сарын 22 буюу Нэгдсэн Үндэстни й Байгууллагын Дэлхийн Усны Өдрийг олон улсын хэмжээнд улс орнууд хамтдаа тэмдэглэж байгаа өнөө үед Монголын Говийн нутаг ус хэрэглэх, хамгаалах талаар дэлхийн даяар өрнөх хэлэлцүүлгийн нэгэн хэсэг болж байна.
Дэлхийн Усны Өдрийг тохиолдуулан, дэлхийн улс орон бүрээс 2014 онд ус хамгаалах, хэмнэх явдлыг дэмжих чиглэлээр хийх арга хэмжээг тодорхойлохыг уриалж байна.
Говийн нутагт Монголын хамгийн том уул уурхайн төсөл болох Оюу Толгой байрладаг, иймд уурхайн үйл ажиллагаа нь энэ нутгийн хүн ам, ан амьтанд ямар нөлөө үзүүлэх нь орон нутгийн иргэд болон уул уурхайн компаниудын хувьд нэн чухал асуудал мөн. Иймд усны чанар, гадарга болон гүнийн усны мониторингийг тогтмол явуулах нь нэн чухал.
Оюу Толгой ХХК-иас хэрэгжүүлж буй өргөн цар хүрээтэй цогц мониторингийн хөтөлбөр дотор хамтын оролцоотой мониторингийн ажил ордог ба түүнд орон нутгийн захиргаа болон орон нутгийн иргэд хамрагдаж байна. Орон нутгийн малчдын тогтвортой амьжиргаа нь усны чанар, хангамжаас ихээхэн хамаардаг тул орон нутгийн малчдын усан хангамжийг сайжруулахад ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа билээ.
Тиймээс Оюу Толгой уурхайн орчим Ханбогд, Манлай болон Баян-Овоо сумдын малчид, орон нутгийн захиргаатай хамтран нэлээд мөнгө хөрөнгө, цаг хугацаа гаргаж шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засч сайжруулах ажлыг сүүлийн гурван жил дараалан хийж байна. Оюу ТОлгой ХХК-ийн бүсийн ххөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн ажилтан Пандийсамбын Болд: “Өмнөх хоёр жил бид зөвхөн Ханбогд суманд худаг засаж байсан бол одоо Манлай болон Баян-Овоо сумд шинээр худаг гаргаж, хуучин худаг засварлаж байна. Бид бэлчээрийн газарт ан амьтан болон малчдын ашигладаг уст цэгийг сэргээн засварлахад анхаарч байна.”
Усан хангамжаа сайжруулахын тулд малчид хүсэлтээ орон нутгийн удирдлагад гаргаж ажил гүйцэтгэсний дараа худгийг хамгаалах, арчлах ажлаа өөрсдөө хариуцдаг юм.
Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Д.Амгалан “Хэн ч ирсэн энэ худгийг ашиглах боломжтой, үнэхээр зөв зүйтэй ажил болжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол тус сумын ЗДТГ-ын Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа “Малчдаас ус ховордлоо, худаг ус гаргаж өгөөч гэсэн санал их ирдэг. Тиймээс Оюу Толгой ХХК-с худаг гаргаж говийн нутгийн усны асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байгаа нь их хүртээмжтэй ажил болж байна” гэж ярилаа.
Оюу Толгой ХХК-ийн захиалгаар худаг гаргах, засварлах ажлыг гүйцэтгэж буй орон нутгийн гэрээт компанийн нэг болох “Болор ус” ХХК-ийн захирал Л.Өлзийжаргал “бетонон цагирагтай худгийг наад зах нь 50 жил ашиглах боломжтой” хэмээн тайлбарласан юм.
Ханбогд, Баян-Овоо, Манлай суманд нийт 40 худаг засч сайжруулснаар эдгээр сумдын бэлчээрийн усан хангамж сайжирч, малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэж ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.