Оюу Толгой ХХК-ийн 2013 оны шилдэг ажилтан Б.Баярмаа

Баялгаа боловсруулж эх орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна


Зураг дээр даран PDF хувилбарыг үзэх

Та Б.Баярмаатай танилц. Тэрээр Оюу Толгой компанид найман жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярмаа Оюу Толгой уурхайгаас олон улсын зах зээлд гаргах зэсийн анхны баяжмалын экспортын ажлуудыг мэдлэг, чадвараа ашиглаж, амжилттай шийдвэрлэсэн юм.

Түүний хувьд бүтээн байгуулалтын үед ажлын хэрэгжилтийг төлөвлөсөн хугацаанд нь багтааж гүйцэтгэх нь чухал байсан бол өнөөдөр үйл ажиллагаа жигдэрсэн үед аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаарч, ханган нийлүүлэгчдийг бодит амьдрал дээр дэмжин ажилладаг хэмээн үздэг байна.

Тэрээр "Оюу Толгой төслийн талбай дээр найман жилийн өмнө ирэхэд цэлийсэн говийн дунд байрласан жижигхэн гэр кэмп угтаж байлаа. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн цогц үйлдвэртэй болчихсон үйл ажиллагаагаа явуулж байна" хэмээн ярилаа.