Манайлагч залуус, оюутны төлөөлөл ОТ-д зочлоод ирлээ

Монгол орны аймаг бүрээс ирсэн төлөөлөл Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ аяллыг Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Оюу Толгой компани хамтран зохион байгуулсан юм.