"Тэмээний ноос-шийдэл хайх нь" сэдэвт олон талт хэлэлцүүлэг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр болов. "Оюу толгой" компани уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж санхүүжүүлсэн юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, "Гэрэгэ партнерс" компанийн хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Оюуны өмчийн газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Нэхмэлийн хүрээлэн, "Сор", "Говь", "Гоёо", "Ээрмэл" зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын удирдлага, малчдын төлөөлөгчид оролцов. Тэмээний ноос бэлтгэх, боловсруулах, түүгээр хийх бүтээгдэхүүний нэр төрөл, нэр хүндийг өргөж хэрэглэгчдэд таниулах, өрсөлдөх давуу талыг сайжруулж зах зээлийг тэлэх, эрэлт, борлуулалтыг нь нэмэгдүүлэх арга замыг хамтран эрэлхийлж, нэгдмэл шийдэлд хүрэх нь хэлэлцүүлгийн гол зорилго байлаа.
Leave a Reply
You must be logged in to post a comment.