Ханбогд сумын хамгийн олон тэмээтэй малчин Ж.Тогтохсүрэн

"Тэмээний ноос-шийдэл хайх нь" сэдэвт олон талт хэлэлцүүлэг боллоо."Оюу толгой" компани уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж санхүүжүүлсэн юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, "Гэрэгэ партнерс" компанийн хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Оюуны өмчийн газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Нэхмэлийн хүрээлэн, "Сор", "Говь", "Гоёо", "Ээрмэл" зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын удирдлага, малчдын төлөөлөгчид оролцлоо.