Тэмээний ноос-шийдэл хайх нь сэдэвт олон талт хэлэлцүүлэг боллоо

Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу "Оюу толгой" компанийн үйл ажиллагаа явуулдаг сумдад хийсэн тэмээний ноосны нэмүү өртгийн сүлжээг шинжилсэн судалгаа, ҮХААЯ-наас тэмээний ноосны талаар баримталж буй бодлого, хэтийн төлөв, говийн тэмээний ноосны газар зүйн заалтын нөхцөл байдал, ашиглахад тулгамдаж буй бэрхшээл, тэмээний ноосны боловсруулалт, түүний онцлог, хүндрэл, боломж, ноосны урамшуулал, ирээдүйн чиг хандлага, баримтлах стратеги зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.