“Төслийн тухай шинэ мэдээ”
Эрхэм сайд аа, Монголын болон олон улсын зочид төлөөлөгчид өө, та бүхэнтэй энэ өдөр уулзаж байгаадаа баяртай байна.
Бусад компаниудын адилаар Рио Тинтод аюулгүй ажиллагаа амин чухал. Оюу Толгойд бид бүх ажлаа аюулгүй ажиллагааны зөвлөмжөөр эхэлдэг тул энэ илтгэлээ ч ялгаагүй эхэлье. Ингэснээр аюулгүй ажиллагаа нь бидний гэр бүлийн амьдрал болоод ажлын байранд хэрхэн ач холбогдолтой гэдгийг бие биедээ сануулах боломж олгодог.
Эдгээр тэмдгүүдийг манай уурхай дээр байгаа томоохон барилга бүр дээр байрлуулдаг. Оюу Толгой руу машинаар ирэх хүн бүр хамгийн түрүүнд бидний суурь үнэт зүйлс болох аюулгүй ажиллагааны тухай сануулгыг харч авах ёстой. Энэхүү аюулгүй ажиллагааны сануулга агшин зуур өнгөрөх боловч бид бүгдийн хувьд ажлын өдрөө зөв сэтгэлээр эхлүүлэхэд тус дөхөм болдог юм.
Өнөөдрийн миний илтгэл 'Төслийн тухай шинэ мэдээ' гэсэн гарчигтай. Гэхдээ та Монголын уул уурхайн талаар сонирхож байгаа бол, манай төслийн тухай хэдийнэ тодорхой мэдлэгтэй болсон байх.
Leave a Reply
You must be logged in to post a comment.