Монгол улс, Өмнөговь аймаг – Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Монгол улсын 'Ус' үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад жилд хоёр удаа булаг, шанд уст цэгүүдийн орчмын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг цэвэрлэх, хамгаалах ажлыг тогтмол зохион байгуулахыг уриалсан билээ. Арга хэмжээнд Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэс идэвх санаачлагатай оролцож ирсэн уламжлалтай юм. Энэ жил уг уламжлалт арга хэмжээг 10 дугаар сарын 5-нд амжилттай зохион байгуулж, Байгаль орчны хэлтэс, Ногоон клубын гишүүдийн оролцоотой 'Их булаг' , 'Бага булаг', 'Шинэ бор овоогийн задгай' зэрэг булаг шандын эх, ойр орчмыг цэвэрлэн, ойр орчимд нь байрлуулсан хогийн савуудыг султгаж, уурхайн талбай дахь хогийн цэг рүү зөөвөрлөх зэрэг ажлууд хийлээ. Энэ ажилд орон нутгийн иргэд сайн дураар идэвхтэй оролцсон юм. Оюу Толгой компанийн хамт олон төслийн талбайгаас гадуур аялах, ажлаар явахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй, булаг, шанд, худаг усны эх орчмыг бохирдуулахгүй байхыг уриалж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.