“Оюу Толгой компани орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллаж, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баярлаж явдаг” хэмээн 'Гурван манх' ХХК-ийн менежер Т.Сумьяа ярьж байна.
Оюу Толгой төсөлд бүтээгдэхүүнээ 2011 оны 11 дүгээр сараас нийлүүлэх болжээ.
Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК-д үндэсний олон мянган ханган нийлүүлэгч компани бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд үүний тодорхой хувийг орон нутгийн бизнес эрхлэгчид эзэлдэг. Эдгээрийн нэг болох Өмнөговь аймгийн 'Гурван манх' компани нь 2006 оноос цэвэр усны үйлдвэрлэл явуулж эхэлжээ. Энэ салбартаа аймгийнхаа анхдагч нь юм. Тус компани цэвэр усаа 0,5 болон 1,5 литрээр савлаж орон нутагтаа борлуулж байна.
Орон нутагт үйлдвэрлэл явуулахад тулгардаг гол бэрхшээл бол хэрэглэгчдийн тоо. 'Гурван манх' зөвхөн зуны гурван сард Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын газруудын гэр баазуудад бүтээгдэхүүнээ борлуулдаг болохоор тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байжээ. Тиймээс хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх зорилготой ажиллаж, Оюу Толгой төсөлд бүтээгдэхүүнээ 2011 оны 11 дүгээр сараас нийлүүлэх болжээ.
Анх үйл ажиллагаагаа 3 хүнтэй эхэлж байсан ч улирлын чанартай ажиллаж, өвлийн улиралд борлуулалт муудаж урт хугацаанд амардаг байжээ. Харин Оюу Толгойн ханган нийлүүлэгч болсноор жилийн турш үйл ажиллагаа явуулж, ажилчид ч тогтвор суурьшилтай ажиллах болжээ. Энэ бол бас нэг том дэвшил юм. Үүний зэрэгцээ 3 хүнтэй эхэлсэн бизнесээ өргөжүүлж 6 ажлын байр шинээр гаргаж 9 хүнтэй болсон байна.
Тус компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, хагас автомат шугамтай үйлдвэрээ бүрэн автомат болгох, үйлдвэрийн байраа өргөтгөх зорилготой ажиллаж байна.
“Оюу Толгой компани орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллаж, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баярлаж явдаг” хэмээн 'Гурван манх' ХХК-ийн менежер Т.Сумьяа ярьж байна.
Оюу Толгой ХХК ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. 'Гурван манх' ХХК 2 дугаар сарын Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.