Хүмүүс Бамбай сервис гэдэг нэрийг сайн мэддэг. Учир нь тус компани олон жилийн өмнө буюу 1999 онд байгуулагдсан өөрийнхөө салбарт анхдагч нь.
“Манай үйл ажиллагаа байнга өргөжиж байгаа. Өөрийн байртай болсон. Ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд шагнал урамшууллын систем хэрэгжүүлдэг” хэмээн захирал М.Сүхээ ярьж байсан.
– Оюу Толгой эдний томоохон хэрэглэгчдийн нэг –
Хүмүүс Бамбай сервис гэдэг нэрийг сайн мэддэг. Учир нь тус компани олон жилийн өмнө буюу 1999 онд байгуулагдсан өөрийнхөө салбарт анхдагч нь. Эднийх өнөөдөр гадны халдлага, хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор дохиоллын системийг албан газар, айл өрх, үйлдвэр, үйлчилгээний газруудад суурилуулан өөрийн төвлөрсөн төв пультэнд холбож, 24 цагийн хамгаалалтанд авч, дэлхийн жишигт нийцсэн дохиоллын тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэн үйлчлүүлэгчдийн эд хөрөнгө болон амьдралын баталгааг өндөр түвшинд ханган ажиллаж байна.
Монгол улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас авсан 001 тоот зөвшөөрөл нь ч үүнийг баталж байна. Тэднийх “Хэрэглэгч хүссэн газраасаа сонголт хийж болохуйц цогц хамгаалалтын сүлжээг байгуулсан, салбартаа тэргүүлэгч компани байна” гэсэн зорилготой. Гэхдээ энэ зорилгоо аль эрт биелүүлсэн гэхэд болно. Компанийн захирал М.Сүхээ “Манайх Оюу Толгой уурхай дээр гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани манай томоохон хэрэглэгчдийн нэг. Бид 10 гаруй жил хамтран ажиллаж байна” хэмээн ярилаа.Тус компани 2002 оноос хойш Оюу Толгойтой 2002 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 240 орчим ажлын байр шинээр гаргажээ. Өнөөдөр уурхай дээр 360 орчим хүн ээлжээр ажиллаж байна.
Эднийх дэлхийн хэмжээний уул уурхайн компанитай хамтран ажилласнаар аюулгүй ажиллагааны талаар арвин туршлагатай болсон аж. Учир нь Оюу Толгой нэн тэргүүнд аюулгүй ажиллагааг урьтал болгодог. Тиймээс тус компани хүмүүсээ Оюу Толгойн аюулгүй ажиллагааны сургалтад бүрэн хамруулдаг аж. Үүнээс гадна Цагдаагийн академитэй хамтран мэргэжлийн сургалт ч зохион байгуулдаг байна. Бас компанийнхаа дэргэд сургалтын төв ажиллуулна. Оюу Толгой уурхай дээр олон орны хүмүүс ажилладаг учраас ажилчдаа англи хэлний сургалтад хамруулж, шаардлагатай үед ашиглах тайлбар толиор хангасан талаар тайлбарлаж байсан. “Манай үйл ажиллагаа байнга өргөжиж байгаа. Өөрийн байртай болсон. Ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд шагнал урамшууллын систем хэрэгжүүлдэг” хэмээн захирал М.Сүхээ ярьж байсан.
'Бамбай секьюрити сервис'-ийнхэн МҮХАҮТ-ын жинхэнэ гишүүн, итгэл хүлээсэн хамт, Үндэсний татварын албаны найдвартай түнш зэрэг шагнал урамшуулал хүртсэнээс гадна Оюу Толгойгоос шалгаруулдаг сарын болон оны шилдэг компаниар шалгарч байсан юм.
Хариулт үлдээнэ үү