Т.Уранчимэг: Тендер үнэхээр шударга болдог юм билээ

Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдийн нэг Ханбогд сумын Бүйлсэн говь ХХК-ийн захирал Т.Уранчимэгтэй ярилцлаа. Тус компани нэгдүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.

Хамгийн гол нь тендерийн шалгаруулалт маш шударга болдог. Манай дэлгүүр анх оролцохдоо ялна гэдэгтээ жаахан итгэл муутай байсан. Гэтэл үнэхээр шударга болдог юм билээ.

Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдийн нэг Ханбогд сумын Бүйлсэн говь ХХК-ийн захирал Т.Уранчимэгтэй ярилцлаа. Тус компани нэгдүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.

Танай компани хэзээ байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Манайх нөхөр бид хоёр 2009 оноос хувиараа бизнес эрхэлж, сумын төвдөө дэлгүүр ажиллуулж байсан. Оюу Толгой компани 2010 онд төслийн талбай дээр дэлгүүр ажиллуулах газрыг сонгох тендер зарлаж, манайх шалгарч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний дараа 2011 оноос компани болон өргөжсөн байгаа. Одоо 6 ажилтантай.

Хүнсний бүтээгдэхүүн хамгийн чухал нь аюулгүй байдлыг шаардах нь мэдээж. Энэ талаар.
Хамгийн чухал нь аюулгүй, чанартай хүнс худалдах ёстой. Бидний хувьд уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн хэрэгцээтэй бүх зүйлсийг л худалддаг. Бас барааны үнээ судалгааны үндсэн дээр тогтоодог. Тиймээс өндөр биш.

Та Оюу Толгой компанийн тендер шалгаруулалтын талаар ямар бодолтой явдаг вэ?
Хамгийн гол нь тендерийн шалгаруулалт маш шударга болдог. Манай дэлгүүр анх оролцохдоо ялна гэдэгтээ жаахан итгэл муутай байсан. Гэтэл үнэхээр шударга болдог юм билээ. Тиймээс одоо тендерт орох гэж байгаа газруудад бүх материалаа шаардлагын дагуу бүрдүүлвэл хэнд ч боломж байгаа гэдгийг хэлмээр байна.

Орон нутагт ажлын байр гарч байгаа ч чадвартай хүмүүс ховор байгаа талаар ярьж байгаа. Танайх хүмүүсээ орон нутгаас авдаг уу?
Бидний хувьд дэлгүүрээ нээхдээ л хүмүүсээ сургаж авсан. Мэдээж уурхайд гадаадын хүмүүс ажилладаг учраас англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Тиймээс ажилтнуудаа сургаж, цалин урамшууллын гэрээтэй ажиллуулж байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн