Лондон хотноо болсон Хөрөнгө оруулагчдын чуулган дээр Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРейн хэлсэн үг
Би өнөөдөр Оюу Толгой болон Рио Тинтог төлөөлж энд ирсэндээ баяртай байна. Монгол гэдэг гайхалтай улсад зочилж амжаагүй хүмүүст хэлэхэд Монгол улс та бүхнийг халуун дотноор угтах бөгөөд тэнд гайхамшигтай өв бий болгож, бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн улс орон, хүмүүсийг харж болно.
Оюу Толгойн хувьд 2013 он бол өнөөдрийн хүрсэн, цаашид хүрэх ололт амжилтын онцгой ач холбогдолтой жил юм. Бид энэ оны эхээр анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэсэн. Ирэх 6 дугаар сарын сүүлчээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Монгол улсын Засгийн газартай түншлэсний үр дүнд манай ажилчид өмнийн говьд томоохон амжилтад хүрсэн. Бид ямар ч дэд бүтэцгүй говь нутагт ердөө 30 сарын хугацаанд уул уурхайн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт цогцолбор барьж чадлаа.
Оюу Толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод ажиллаж байна. Энэ үйлдвэр Монгол улсын хамгийн том үйлдвэрлэлийн байгууламж. Ил уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэл хүдэр зөөх туузан дамжуурга нь Кенсингтон Хай гудамжны уртаас хоёр дахин урт гэхээр ямархуу том бүтээн байгуулалт тэнд өрнөсөн гэдгийг та мэдэх биз ээ.
Манай уурхайд зочилж буй хүмүүс тэнд ямархуу цар хүрээтэй, том бүтээн байгуулалт бий болсныг хараад үнэхээр биширдэг. Гэхдээ юу чухал вэ гэвэл Оюу Толгойн үйл ажиллагаанаас ард иргэдийн болон улс орны эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл нь чухал ач холбогдолтой.
Монгол улсын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт бүхий Оюу Толгой нь ДНБ-ий 30 хувийг бүрдүүлэх тухай тооцоо бий. Манай уурхай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхлэхээс өмнө Монгол улс уурхайн ашиг шимийг хүртээд эхэлсэн.
Камерон МакРейн хэлсэн үг ба илтгэлтэй бүрэн эхээр нь танилцана уу.
Leave a Reply
You must be logged in to post a comment.