Өчигдөр буюу 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн оройн 5.30 цагийн орчимд Ханбогд суманд зам тээврийн осол гарч хүний амь эрсэдсэнд Оюу Толгой ХХК эмгэнэж байна. Талийгаач нь Оюу Толгой ХХК-ийн гэрээт ажилтан ба ээлжийн амралттай байсан байна. Цагдаагийн байгууллага шалгалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Оюу Толгой компани шаардлагатай бүх талаар дэмжлэг үзүүлж байна. Оюу Толгой компанийн хамт олон талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад эмгэнэл илэрхийлж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.