Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин, давуулж биелүүлж байна

– Нийт ажилчдын 74 гаруй хувь нь монголчууд –

Монгол улс, Улаанбаатар хот – 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын нэг гишүүн Оюу Толгойн эсрэг ор үндэсгүй, бодит үнэнд нийцэхгүй мэдэгдэл хийсэн. Тухайлбал “Гэрээ хэрэгжээд эхлэхээр 90 хувь нь Монгол ажилчид байна гэсэн боловч хангагдахгүй байна” гэж уг УИХ-ын гишүүн мэдэгдсэн. Бодит байдал юу гэвэл Оюу Толгой ХХК-ний нийт ажилтан, ажилчдын 90 гаруй хувь нь Монгол иргэн төдийгүй зарим газар хэлтсийн ажилтны 100 хувь нь Монголчууд байна.

Мөн УИХ-ын гишүүн цааш нь “Оюу Толгой дээр туслан гүйцэтгэгчээр ажилладаг компаниуд нь 100 хувь Монголынх байж чадахгүй байна” гэж ташаа мэдэгдсэн нь бодит байдалтай зөрж байна. Өмнийн говьд төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 12 томоохон дэд бүтцийн төслийг, тухайлбал нисэх буудал, уурхайгаас Монгол-Хятадын хил хүртэлх 100 гаруй км хатуу хучилттай авто зам, 200 км гаруй өндөр хүчдэлийн шугам зэрэг төслийн ихэнхийг Монголын гэрээлэгч компаниуд гүйцэтгэж байна.

Оюу Толгой компани татвараа төлөөгүй гэснийг 'ор үндэслэлгүй' мэдээлэл гэж няцааж байна. Оюу Толгой ХХК Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж ажилладгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Манай компани 2011 онд Монгол улсын зургаа дахь том татвар төлөгч болсон бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 803 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт төлөөд байна.

Оюу Толгой ХХК-ийн Санхүү хариуцсан ерөнхий менежер Жастин Кари: “Бид татвараа цаг хугацаанд нь төлсөөр ирсэн төдийгүй хэдэн зуун тэрбум төгрөгийг Засгийн газарт урьдчилгаа болгон төлсөн” гэжээ. 

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.