Хэвлэлийн мэдээ: Рио Тинто хүний эрхийн томоохон бага хуралд үг хэлэв

 

Монгол улс, Улаанбаатар хот – Улаанбаатар хотноо 2012 оны 10 дугаар сарын 10-нд эхэлсэн 'Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх' олон улсын бага хуралд Рио Тинтогийн Орон нутгийн харилцаа, нийгмийн асуудал хариуцсан захирал Брюс Харви оролцож үг хэлэв.

"Рио Тинто компанийн нийт ажилчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг орон нутгийн байгууллагууд, гэрээт аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгч, хэрэглэгчид бүгд НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын дагуу эрхээ хамгаалуулж, баталгаажуулдаг. Хүний эрхийг дээдлэн сахиж ажиллах нь Рио Тинто, Оюу Толгойн хувьд өдөр тутмын үйл ажиллагааны чухал салшгүй хэсэг мөн" гэж Брюс Харви онцлон тэмдэглэв.

Тухайн орны соёл, зан заншил болоод хүний эрхийн түгээмэл хэм хэмжээтэй холбоотой нарийн түвэгтэй асуудалд системтэй хандах, шийдвэрлэх нь нэн чухал. Тиймээс Рио Тинто компани саяхан өөрийн бүх ажилтан ажилчдад зориулан 'Хүний эрх яагаад чухал вэ?' гэдэг гарын авлагыг боловсруулж хэвлүүлсэн.

Энэ удирдамж нь хүний эрхийг хуулийн талаас нь дэлгэрэнгүй тайлбарлаж, эрх нь зөрчигдсөнөөс тулгардаг бэрхшээл, хүндрэлийг тусган, орон нутгийнхнийг дэмжиж ажиллах нь хүний эрхийн талаас үзвэл ямар ач холбогдолтой болох, бидний энэ арга барил олон улсын хэм хэмжээнд хэрхэн нийцэх тухай аргачлалыг тусгасан гарын авлага юм.

Рио Тинто групп бодлого, үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээ, конвенцид нийцүүлэхээс гадна төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж буй тухайн улс орны хууль, тогтоомжуудыг чанд сахин биелүүлдэг.

"Хүний эрхийг хүндлэн дээдлэх талаар Монгол улс баялаг туршлага, нандин түүхтэй орон учир үлгэр жишээ болгон суралцах зүйл маш их бий" гэж Брюс Харви онцлов.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.