“Mongolia Mining – 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэн Улаанбаатар хотод найм дахь жилдээ зохион байгуулагдлаа.

“Mongolia Mining – 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэн Улаанбаатар хотод найм дахь жилдээ зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Канад, Чех, АНУ, ХБНГУ зэрэг 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. “Оюу толгой” компани “Монгол үйлдвэрлэв” худалдан авалтын бодлого, төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авснаар аюулгүй, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болохоос гадна ажлын байр нэмэгдэх, шинэ технологи нутагших, шинэ бүтээгдэхүүн бий болох зэрэг боломжуудыг нээж байна. “Оюу толгой” компани 2017 оны эцсийн байдлаар 1,146 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 669 нь үндэсний компани ба 2017 онд үндэсний худалдан авалт 336 сая ам.долларт хүрсэн байна. “Оюу толгой”-н худалдан авалтын бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулгыг эндээс үзээрэй.