“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК –  Тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Сэрээт өргөгчийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Сэрээт өргөгчийн оператор нь Ялгалтын Талбайн ахлах ажилтанд шууд мэдээлэх үүрэгтэй. Зэсийн баяжмалыг тээврийн хэрэгсэлд ачих болон тээврийн хэрэгслээс газарт буулгахдаа аюулгүй байдал болон аюулгүй ажиллагааг ханган ажиллах нь сэрээт өргөгчийн операторын үндсэн зорилго юм. Үүнээс гадна Оюу Толгой компанийн экспортын тээврийн үйл ажиллагаа, ялангуяа Ялгалтын Талбайн үйл ажиллагаа аюулгүй болон төлөвлөсөн цагтаа явагдах дээр анхаарч ажиллах. Мөн зарим тохиолдолд хэлтсийн харьяа талбай дээрх бусад ажилд идэвхитэй оролцож дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Экспортын тээврийн хэлтсийн харьяа талбай дээр дараах өдөр тутмын ажлыг аюулгүй ажиллагааг ханган гүйцэтгэх нь сэрээт өргөгчийн операторын үндсэн зорилго юм. 

Үүрэг даалгавар

  • Сэрээт өргөгчөөр зэсийн баяжмал болон шаардлагатай үед бусад материалыг тээврийн хэрэгсэлд ачих болон тээврийн хэрэгслээс газарт буулгах
  • Өөрт өгөгдсөн үүрэгт ажлыг компанийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хариуцлагатайгаар гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны соёлд идэвхи санаачилгатайгаар хувь нэмэр оруулах. Ажилд тохирох аюулгүй ажиллагааны ажлын стандарт журмын дагуу ажиллана
  • Тохиромжтой хяналтын арга хэмжээг ашиглан олж анзаарсан эрсдэлийг хянаж, бууруулан өөрийн болон багийн гишүүдийг аюулгүй ажиллахад нь хувь нэмэр оруулах
  • Тухайн томилогдсон ажилд гарах өөрчлөлтийн учир шалтгааныг ойлгож, учирч болох аюулыг хянах.
  • Аливаа тээврийн хэрэгсэл ажиллуулахдаа тээврийн хэрэгсэл ашиглахын өмнөх үзлэг хийж тохирох шалгах хуудсыг бөглөнө.
  • Мөн ямар нэгэн ажил, үүрэг хийж гүйцэтгэхийн өмнө ноцтой эрсдэлийн хяналтын магадалгааг хийнэ.
  • Байнгын сайжруулалтын болон зардал хэмнэсэн санал, санаачилга гарган идэвхитэй ажиллах
  • Шаардлагатай үед ажлын үеэр чөлөөтэй, сургалтад суусан багийн гишүүнийг орлон ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Cэрээт өргөгч, хөнгөн тэрэг жолоодох хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны болон бичгийн ур чадвартай байх.
  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2024 оны Есдүгээр сар 26-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)