“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 “Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 3.5 хоног ажиллаж, 3.5 хоног амрах хуваарьтайгаархуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн Менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Нарийн мэргэжлийн/үйл ажиллагааны мэргэжлийн ажилтнууд болон ахлах ажилтнуудын багийг удирдан зохицуулах эсхүл техникийн/үйл ажиллагааны томоохон, нэгдсэн багуудыг удирдан чиглүүлэх. Нөөцийн болон үйл ажиллагааны сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хэлтсийн төлөвлөгөө, тэргүүлэх чиглэлийг тохируулах. Холбогдох салбар мэргэжлийн мэдлэг дээр тулгуурлан багаасаа хамаарахгүй/гадуурх нөлөө бүхий асуудлуудыг шийдэхэд оршино.

 Үүрэг даалгавар

  • ГУ-н ЦНХ-ийн багийн аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
  • ГУ-н ЦНХ-ийн багийн үйл ажиллагааны болон процессын аюулгүй ажиллагаагаар манлайлагч нь байна.
  • Нөөц, багаж хэрэгсэл, практик туршлагыг улам сайжруулах зэргээр цахилгааны засвар үйлчилгээний стандартыг боловсруулах, сайжруулах, нэгдмэл байдлыг хангах ажилд дэмжлэг үзүүлж, удирдан чиглүүлнэ.
  • Хөрөнгийн засвар үйлчилгээний үр ашиг, найдвартай байдал, ажлын стандартыг сайжруулахын тулд гол оролцогч талууд болон засвар үйлчилгээний багуудтай хамтран ажиллана.
  • Үнэлгээ, шалган баталгаажуулах ажилд бусдыг дагалдуулан сургах (көүчинг) зэргээр засвар үйлчилгээний гүйцэтгэлийн үнэлгээг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэнэ,
  • Оюу толгойн тогтсон стандартад нийцүүлэн шинэ хөрөнгийн талаар чиг баримжаа олгох, ашиглалтад оруулахад оролцогч талуудтай хамтран ажиллах,
  • Ажлын удирдлагын үйл явц, стандартыг баг дотроо байнга ашиглах, хэрэгжүүлэх талаар анхан шатны удирдах ажилтнуудад дэмжлэг, зааварчилгаа өгөх, мөн
  • Удирдлагадаа байгаа ажилтнуудаа аюулгүй ажиллагаа, хөрөнгийн удирдлагын тэргүүлэх туршлагын чиглэлээр сургах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Цахилгаан инженер, Нарийн хэмжүүрийн инженер чиглэлээр бакалавр эзэмшсэн байх мөн уул уурхайн туршлагатай байх.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх.
  • Ажлын талбар дээр ажлыг гардан гүйцэтгэж буй хүмүүсийг хөгжүүлэх зорилго, хүсэл эрмэлзэлтэй байх
  • Харилцааны болон манлайлах ур чадвартай, баг хамт олон үр дүнтэй удирддаг.
  • Microsoft Office программыг ашиглах чадвартай байх.
  • Хувийн цагийн менежмент, хандлага – Эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулах хүсэл.
  • Англи болон Мөнгол хэлний бичгийн болон аман ярианы өндөр мэдлэгтэй байх.

 Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)