“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засварын Инженерчлэлийн Инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Choose an item.

Энэхүү ажлын байрны зорилго нь засварын шаардлагыг тодорхойлох, инженерийн шийдлүүдийг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээний тогтвортой байдлыг хангах байдлаар засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ аливаа хийгдэж буй бүхий л ажил үүрэг нь холбогдох ЭМААБО-ны стандартуудад нийцэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах
  • Тоног төхөөрөмжийг сайжруулалт, өөрчлөлтүүдэд чиглэсэн инженерийн зураг, бичиг баримт, тайлан боловсруулах ажил хийнэ
  • Худалдан авалтын баг-т шинээр тоног төхөөрөмж болон эд анги худалдан авах ажилд инженерийн дэмжлэг үзүүлнэ
  • Ахлах инженерийн удирдамж дор эд ангиудын сэргээн засварлалтад тавигдах шаардлагуудыг боловсруулах буюу нягтална.
  • Доголдорл арилгах хөтөлбөрийн хүрээнд RCA аргыг ашиглан тоног төхөөрөмжийн эвдрэлийн шалтгааныг тодорхойлж, тоног төхөөрөмжийн асуудлыг арилгах оновчтой залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
  • Хөрөнгийн ашиглалтын хугацааг сайжруулахад чиглэсэн судалгаа хийнэ
  • Засвар үйлчилгээний тактикыг үнэн зөв мэдээлэл (Техникийн үзүүлэлтүүд, зориулалт, хүчин чадал гэх мэт) ашиглан боловсруулах болон хянан ажил хийнэ.
  • Инженерийн оролцоотой их засварын ажилд зориулсан ажлын стандарт журмын боловсруулах (үйл ажиллагааны шалгуур, технизийн үзүүлэлтээр хангах).
  • Дата анализ гүйцэтгэх, тохиолдож болзошгүй гэмтлүүдийг таамаглах зэрэг ажлыг гүйцэтгэж мэдлэг туршлага хуримтлуулна.
  • Тоног төхөөрөмжийн бэлэн байдлын судалгаануудыг хийх ба өөрийн мэдлэг, туршлагаа тасралтгүй нэмэгдүүлнэ.
  • Эвдэрсэн эд ангиудын гэмтлийн судалгаа гүйцэтгэх, хянан сайжруулах ажилд тусална (тосны дээж судлах гэх мэт). 

Тавигдах шаардлага

  •  Механик инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Манлайлал, төслийн туршлагатай, аман болон бичгийн сайн харилцаатай, дасан зохицох чадвартай, хариуцлагатай, компьютерын мэдлэгтэй, асуудал шийдвэрлэх чадвартай бол давуу тал болно.
  • SAP системд ажиллах болон тоног төхөөрөмжийн эвдрэлийн судалгах үйл явцыг дэмжихийн тулд засвар үйлчилгээний мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Уулзалтыг зохион байгуулах чадвартай.
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт