“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн төлөвлөлтийн  хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах, Улаанбаатар хот дахь оффист 5 хоног ажиллаж 2 хоног амрах  хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн зураг дизайны инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд уурхайн зураг, дизайныг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уулын ажлын нэвтрэлтийн нарийвчилсан зураг, бэхэлгээний паспорт, кабел боолт бэхэлгээний зураг болон механик зургийн ажлуудыг боловсруулах
  • Уурхайн Мэдээллийн Удирдлага (Mining Data Management) програмын захиргааны ажил (батлагдсан уурхайн зураг шалгаж систем д оруулах)
  • Далд уурхайн инженерийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд талбай дээр ажиллаж суралцах
  • Том малталтуудын зургийн багц ажлуудыг боловсруулах
  • Уурхайн дизайны төслүүд дээр ажиллах (уул уурхайн инженерийн ур чадвар ашиглах)
  • Багийн шинэ болон туршлага багатай гишүүдийг дэмжих хамтдаа хөгжих тал дээр ажиллах
  • Геотехникийн хэлтэст хатуу биетийн загварчлал бэлдэж геотехникийн тогтвортой байдлыг хангах ажилд туслах
  • Ирээдүйн удирдагч болоход мөн бусад хүмүүс байхгүй үед үүрэг гүйцэтгэгчээр ажиллахад сурах
  • Зураглалын ажлыг гүйцэтгэхэд явцдаа стандартын дагуу хийж гүйцэтгэх, илүү оновчтой хийж гүйцэтгэхэд санаачлага гаргах
  • Шаардлагатай тохиолдолд дизайн багийн процедурт шинэчлэлт хийх 

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвар
  • Автокад, Десвик болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажилласан туршлага
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт