“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Техникийн бичиг баримт боловсруулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаал нь компанийн бодлого, журмын дагуу, компанийн үйл ажиллагааны нэгж, хэсгүүдэд тогтмол, үр ашигтай орчуулгын үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх зорилготой.
Үүрэг даалгавар
- Англи хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс англи хэлрүү бичгийн орчуулгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
- Салбарын болон харилцагчийн тусгайлсан нэр томьёо ба/эсвэл аливаа бусад ашиглах материалаар хангаж, орчуулгын үеэр нэр томьёоны нийцтэй байдлыг хангана;
- Орчуулгын хэлний агуулгын үг зүйн нарийвчлал;
- Орчуулгын хэлний зохих өгүүлбэр зүй, зөв бичих дүрэм, цэг таслал, ялгах тэмдэг, бусад зөв бичгийн дүрэм;
- Үгсийн сангийн авцалдаа ба хэвшмэл хэллэг;
- Аливаа хувийн ба/эсвэл харилцагчийн өөрийн гэсэн зааварчилгааг дагаж мөрдөх (салбарын, хэлний дэвтэр ба хэлний хувилбарууд);
- Орчуулга хийх газырн болон аливаа хэрэглэгдэх стандартууд;
- Зохих форматад оруулах; мөн
- Орчуулгын хүлээн авагчийн болон орчуулгын хэлний агуулгын зорилгод нийцүүлэх.
- Интернет эсвэл бусад хэрэгсэл ашиглах буюу тухайн сэдвийн мэргэжилтнээс лавлах замаар эх хэлний агуулгыг ойлгох, орчуулгын хэлний агуулгыг гаргахын тулд хэлний болон нарийн мэргэжлийн нэмэлт мэдлэг шаардсан сэдэв, агуулгын талаар судалгааг хийх;
- Даалгасан тохиолдолд англи болон монгол хэлнүүдээр төрөл бүрийн бичгийн орчуулгыг хянах, засах, эсвэл өөрчлөх;
- Өөрийн ажил үүргийн биелүүлэхдээ орчуулагч нь аливаа тодорхойгүй зүйлсийг тухайн сэдвийн мэргэжилтнээс лавлах, орчуулгыг заасан хугацаанд хийж дуусгсах, ёс зүйн дүрэм журам, аюулгүй ажиллагааны стандарт болон хөдөлмөрийн гэрээг мөрдөж, мэдээллийн нууцлалыг чанд хадгалах үүрэгтэй.
- Уг албан тушаалтан нь голчлон оффисын орчинд ажиллах ба шаардлагатай үед удирдлагаас өгсөн зааврын дагуу гүний уурхайд ажиллаж болно.
- ААДШ, Эрсдэлийн үнэлгээ, зөвшөөрөл, АСЖ, хаалт хашилт болон мэдээллийн пайзууд, НЭУ магадлагаа зэргийн бичгэн орчуулгыг талбайд эсвэл оффисын орчинд хийх шаардлагатай болж болно
- Аюулгүй ажиллагааны хурал уулзалт, сургалт, талбайн зааварчилгааны ажлуудад аюулгүй ажиллагааны чухал мэдээллийг зөв сэдвийн хүрээнд, зөв утгатайгаар үнэн зөв орчуулан мэдээллийг дамжуулан туслах..
Тавигдах шаардлага
- ЕБС-ийн дараах эсвэл түүнтэй адилтгах боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэрэг, үнэмлэх, диплом (жишээ нь: дадлага, мэргэшсэн үнэмлэх) эсвэл их, дээд сургуулийн диплом, МСҮТ-ийн гэрчилгээ
- Мэргэжлийн Англи хэлтэй сургуулийн эсвэл их сургуулийн гэрчилгээ эсвэл зэрэгтэй байх.
- Харилцааны болон манлайлах ур чадвартай, баг хамт олон үр дүнтэй удирддаг.
- Компьютерийн мэдлэгтэй чадвартай байх.
- Хувийн цагийн менежмент, хандлага – Эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулах хүсэл.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)