Author: Munkhbadral

  • Нийтлэл: Улс төр судлаачаас уурхайн жолооч

    'Оюу Толгой'-н уурхайд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тэдний олонхи нь уул уурхайн мэргэжилтнүүд боловч энэ салбараас хол хөндий гэмээр мэргэжилтэн ч цөөнгүй бий. Тэдний нэгтэй уулзлаа. Түүнийг Сайханцэцэгийн Энхжаргал гэдэг. Тэрээр Оюу Толгойн ил уурхайд хүнд машин механизмын операторчоор ажилладаг. Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй гал цогтой 28 настай эр дээ. Хонгор…

  • Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компани тэмээний ноосон бүтээгдэхүүний ‘Галбын Говь’ брэндийг бий болгоно

    Монгол улс, Улаанбаатар хот – 'Оюу толгой' компанийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсээс хэрэгжүүлдэг 'Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих' хөтөлбөрийн хүрээнд тэмээний ноосон бүтээгдэхүүний шинэ брэнд бий болгох санаачилгын хүрээнд өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд "Монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон бүтээгдэхүүн" танилцуулга боллоо. Тэмээний ноосон бүтээгдэхүүний шинэ брэнд бий болгох санаачилгын дагуу 'Оюу Толгой…

  • Нийтлэл: Үл тасрах өгөөж-2

    – Бүтээн байгуулалтад оролцох ажилтан бэлтгэж байна – Оюу Толгой компани мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургууль, оюутны байр шинээр барьж, сайжруулж байгаа талаар өмнө өгүүлсэн билээ. Тэгвэл сургууль барьж, засаж сайжруулахаас гадна оюутан сурагчид, багш нарыг хэрхэн дэмжиж байгаа талаар өгүүлье. Мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ хаана гологдохгүй, хэний ч өмнө нүүр бардам ажиллах сайхан. Гэхдээ үүнээс өмнө…

  • Хэвлэлийн мэдээ: Шилдэг оюутнууд Оюу Толгой компанийн тэтгэлэг гардлаа

    – 2013-2014 оны хичээлийн жилд 40 оюутан Оюу Толгой ХХК-ийн тэтгэлгээр суралцана – Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компанийн 2013-2014 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол боллоо. 2010 онд Оюу Толгой ХХК Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамтай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурcан бөгөөд энэхүү Санамж бичгийн үндсэн…

  • Амжилтын түүх: Зорилго амжилтын биелэл

    – З.Оюунцэцэг Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн нэг – Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хариуцлагын хэлтсээс Өмнөговь аймагт 'Өмнөговийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр' хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр Өмнөговь аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжих, нийгэм, эдийн засгийн салбарт шаардлагатай мэргэжлээр сурч буй чадварлаг оюутан, залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, оюуны хөрөнгө оруулалт хийх замаар төгсөөд…

  • Нийтлэл: Үл тасрах өгөөж-1

    – Мэргэжлийн сайн ажилчин амжилтын түлхүүр – Томоохон компанийн инженертэй уулзаад ярилцаж суухад “Сайн гагнуурчин ажилд авах гээд олдохгүй хэцүү байна” гэдэг үгийг хэдэнтээ хэлсэн. Үнэхээр манайд нарийн мэргэжлийн сайн ажилтан ховор болжээ. Компаниуд эрж, хайгаад олдохгүй байна гэдгээ ч хэлээд байгаа. Өнөөдөр сайн ажилтан байгууллагын амин чухал хэрэгцээ, амжилтын түлхүүр нь болж. Манай улсад…

  • Хэвлэлийн мэдээ: Говьсүмбэр аймагт Политехникийн коллежийн өргөтгөл, оюутны байр нээгдлээ

    – 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тус сургууль нэг ээлжиндээ 950 оюутан сургах хүчин чадалтай – Монгол Улс, Говьсүмбэр аймаг – Аливаа улсын хөгжилд боловсролын салбар тэргүүлэх үүрэгтэй байдаг. Тиймээс Оюу Толгой ХХК Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт 168 тэрбум төгрөгийн томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хөрөнгө оруулалтынхаа хүрээнд 3.8 тэрбум төгрөгөөр Говьсүмбэр…

  • Өгүүлэл: Саахалт малчидтайгаа санаа нэг Оюу Толгойчууд

    – Гурван сумын нутагт 27 гар худаг, 12 гүн өрмийн худаг зассан байна – Говьд бүтээн байгуулалт өрнөж байна. Гэхдээ ямар нэг байшин барилга, дэд бүтцийн тухай ярих гээгүй. Уст цэг сэргээх, бэлчээр усжуулах ажил. Энэ уламжлалт ажил сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгө, хүн хүчээс шалтгаалаад манай улсад бараг мартагдах шахжээ. Өнөөдөр говийн малчдад бэлчээр байгаа…

  • Хэвлэлийн мэдээ: Крейг Киннел “Оюу Толгойг хүчирхэгжүүлэх нь амжилтын шалгуур”

    – Оюу Толгой ХХК-ийн шинэ Гүйцэтгэх ерөнхий захирал өөрийн зорилтоо тодорхойлов – Хонконг – Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел үйл ажиллагааныхаа зорилтыг хэрхэн тодорхойлсоноо өнөөдөр тайлагнав. Тэрээр дараахь дөрвөн чиглэлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм. Үүнд: хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, төслийн үр ашиг, үйл ажиллагаандаа нийгмийн дэмжлэгийг авах болон бизнесийн цаашдын…

  • Хэвлэлийн мэдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум байнгын эрчим хүчтэй боллоо

    – Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг төрийн өмчид хүлээлгэн өглөө – Монгол улс, Өмнөговь аймаг – Улсын хэмжээнд эрчим хүчинд холбогдоогүй үлдсэн цөөхөн сумын нэгд тооцогдож байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ард иргэдийн хувьд өнөөдөр баярт өдөр тохиож байна. Учир нь тус сумын байнгын эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдлээ. Оюу Толгой уурхайгаас Ханбогд сумын…