Гүний уурхайн материал зөөвөрлөлтийн систем ба агааржуулалтын ажил – үе шат 1&2

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг Гүний уурхайн төслийн “Гүний уурхайн материал зөөвөрлөлтийн систем болон Агааржуулалтын ажлын Үе шат1, Үе шат2–ын байгууламжийн ажил”-тай холбоотой Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Энэхүү хоёр багцын байгууламжийн ажилд шаардагдах нийт хугацааг харгалзан үзсэний үндсэн дээр (Хавсралт A-ийн 4-р хэсгийг харна уу) Үе шат 1 ба Үе шат 2 дээр тус тусад нь Гэрээ байгуулах бодлого баримталж буй; Үе шат 2-ыг гүйцэтгэх гэрээлэгчийг Үе шат 2-ын ажил эхлэх хугацаа дөхөх үед шалгаруулна. Гэсэн хэдий ч хоёр үе шатны ажлын гэрээг хоёуланг авч, дараалуулан гүйцэтгэх дадлага туршлага, нөөц бололцоотой хэмээн өөрийгөө үзэж, энэ тохиолдолд үүсэх давуу талуудыг ойлгуулах гэсэн мэдээллийг Захиалагч тал нээлттэй хүлээн авах болно; Үүсэх давуу талуудыг сайтар тодорхойлон ирүүлнэ үү.

Оролцох сонирхлын мэдүүлэгт үнэлгээ хийсний дараа Захиалагчийн төлөөлөгч нь сонгогдсон тендерийн оролцогчдод Үе шат 1-ийн бичиг баримтуудыг 2017 оны хоёрдугаар улиралд олгохоор төлөвлөсөн. Энэхүү гэрээг 2018 оны эхний улиралд шалгаруулахаар төлөвлөсөн байгаа.

Тендерийн оролцогч нар хоёр үе шатны гэрээг хослуулан байгуулснаар зардал, ажлын хуваарь ба гүйцэтгэлийн арга зүйд хэрхэн нөлөөлөх болохыг илэрхийлэх боломж олгохын тулд Үе шат 2-той холбоотой мэдээллийг Үе шат 1-ийн тендерийн бичиг баримттай хамт өгнө.

Гүйцэтгэгч нь дараах бүх болон бусад үүгээр хязгаарлагдахгүй Ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай:

Ажлын цар хүрээний тухай:

Энэхүү Ажилд “Гүний уурхайн материал зөөвөрлөлтийн систем ба агааржуулалт” -ыг барих, суурилуулах, урьдчилсан байдлаар ашиглалтанд оруулах, уг байгууламжийг бүрэн ашиглалтанд оруулахад зориулсан бетон, бүтэц, архитектур, механик, шугам хоолой, цахилгааны, харилцаа холбоо, нарийн хэмжүүр, менежмент, худалдан авалтын үйл ажиллагаа багтана.

Хоёр бутлах ба дамжуулах систем, түүнчлэн гүний уурхайн агааржуулалтын системийг үйлдвэрлэлийн Үе шат 1 ба Үе шат 2-той давхцуулж гүйцэтгэнэ. Анхны Хүдэр буулгуурыг 2020 оны 5 сард хийх бөгөөд Ажлыг 2022 оны 4 сард дуусгана гэж хуваарилсан байгаа.

Материал зөөвөрлөлтийн систем нь гүний уурхайн орчинд гүйцэтгэгдэх барилгын, бүтцийн, механик, шугам хоолой, цахилгаан ба нарийн хэмжүүрийн төсөл бөгөөд дараах зүйлсийг суурилуулах шаардлагатай:

  • хоёр анхдагч бутлуур;
  • хавтант тэжээгүүр;
  • есөн конвейер, 100м-ээс 2.5км урттай, бүх конвейеруудын нийт урт 10км;
  • арван нэгэн дамжуулах тосгуур;
  • уламжлалт болон араагүй нунтаглагч, станц, татах тоног төхөөрөмж;
  • цахилгааны өрөө, харилцан холбоотой үйлчилгээ ба удирдлагын сүлжээ;
  • гал унтраах ба илрүүлэх систем;
  • хүдрийн урсгалыг чиглэлийг өөрчлөн сонгох боломжтой байснаар одоогийн хацарт бутлуурын сүлжээтэй нийцүүлэн ажиллуулах;
  • гадаргуу дээрх одоо байгаа том ширхэгтэй хүдрийн овоолго ба газар дээгүүрх конвейерийн системд холбох.

Бутлуурын станц болон зөөвөрлөх конвейерийн тоног төхөөрөмжийн суурилуулалт нь 1300м EL түвшний ойролцоо эхэлж дээд эцсийн цэг нь 50м түвшний ойролцоо байх болно. Гүйцэтгэгч нь Захиалагч талын ханган нийлүүлэх зохих журмын дагуу пайзлагдсан тоног төхөөрөмжийг суурилуулах бөгөөд төрөл бүрийн том хэмжээтэй болон ажлын төгсгөлийн материал нийлүүлэх ба суурилуулах шаардлагатай болно. Тоног төхөөрөмж ба суурилуулалтын стандартууд нь Олон Улсын Электротехникийн Комисс ба Монгол улсын холбогдох шаардлагуудын дагуу байна.

Гүйцэтгэгч нь Монгол улсын аж ахуйн нэгжүүдтэй шууд эсвэл хамтарсан аж ахуйн нэгж байгуулан оролцож материал, үйлчилгээ, хүн хүч авах бололцоог харгалзан үзэх нь өндрөөр үнэлэгдэнэ.

Дэлгэрэнгүй тодорхойлолтыг Хавсралт A-д оруулсан болно.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
  • – Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Гүйцэтгэсэн ажлын хэмжээг харуулах баримт бичиг:

  • Гүйцэтгэсэн ажлын хэмжээ, туршлага
  • Захиалагч нараас авсан тодорхойлолт (дор хаяж 2 тодорхойлолт)

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Гүний уурхайн төслийн Гүний уурхайн материал зөөвөрлөлтийн систем болон Агааржуулалтын ажлын Үе шат 1, Үе шат 2-н байгууламжийн ажил CW2099443 (C-003A) & CW2099445 (C-004A)” бүхий гарчигтайгаар 2017 оны 7-р сарын 31-ны 12:00 цагаас (Сантиагогийн цагаар) өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР