ОЮУ ТОЛГОЙ – ГАШУУН СУХАЙТ ЗОН 3&5 АВТО ЗАМ (19.2км) – Зам барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай зам барилгын болон менежментийн компаниудыг дангаараа болон консерциум болон “Оюу Толгой – Гашуун Сухайт Зон 3&5 авто зам (19.2км) – Зам барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах” ажилд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Цагаан Хаднаас Гашуун Сухайтын хилийн боомт хүртэлх 19.2км авто замын ажлыг дуусган, ашиглалтанд оруулах ба барилгын ажил дараах ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

  • Замын чиг сэргээх (дахин хэмжилтийн ажлууд)
  • Газар шорооны ажлууд (замын хайрган дэд суурь, хөвөө, малын гарамын ажлыг гүйцээн дуусгах)
  • Ус зайлуулах байгууламж
  • Хучилтын ажил (цементээр бэхжүүлсэн суурь, асфальт болон бетон хучилтын ажлууд)
  • Давуулах далангийн ажил
  • Хоолойн ажил (далангийн хажуу налууд цементэн зуурмагтай өрлөг, орох ба гарах талын чулуун бэхэлгээ хийх)
  • Замын тоноглолууд болон уулзварын гэрлэн дохио
  • Замын тэмдэглэгээ
  • Инженерийн шугам сүлжээг хамгаалах ажлыг дуусгах
  • Карьерүүдын ашиглалт (шаардлагатай тохиолдолд бутлах, тэсэлгээ хийх)
  • Талбайн цэвэрлэгээ
  • Карьерүүд болон түр замын нөхөн сэргээлтийн ажил
  • Асфальт болон цементээр бэхжүүлсэн суурийн үйлдвэрийн угсралт болон ашиглалт/ үйл ажиллагаа
  • Усны худаг – угсралт болон ашиглалт
  • Ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Компанийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

– Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Зам барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл (хуулбар)
  • Компанийн эзэмшилд буй техник, тоног төхөөрөмжийн жагсаалт

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Оюу Толгой – Гашуун Сухайт Зон 3&5 авто зам (19.2км) – Зам барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах” бүхий гарчигтайгаар 2017 оны 6-р сарын 29-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР